Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Эрүүл мэндийн даатгалын өдөрлөг болно

Огноо:

,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас улсын 4 эмнэлэгт зохион байгуулна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохиогдох тус өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг сурталчлан  таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллана.

Мөн өдөрлөгийн үеэр дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллах тул иргэд Та бүхэн  эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2024 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.


2024 оны гуравдугаар сарын 20-ноос 2024 оны гуравдугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд  18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байна

Огноо:

,

Манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-ын Охайо мужид онц байдал зарлалаа

Огноо:

,

АНУ-ын Охайо мужийн төвийн 11 хотод цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас тус мужийн амбан захирагч Майк ДеВайн өчигдөр /2024.03.17/ байдал зарлажээ. Учир нь, пүрэв гарагийн шөнө болсон хүчтэй шуурганд Логан мужийн Индиан нуурын хотын орчим гурван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, гэмтсэн ба олон арван барилга байгууламж сүйдсэн байна.

Байдал ингээд намжихгүй маш хүчтэй шуурга үргэлжлэх талаар Үндэсний цаг уурын албанаас сэрэмжлүүлэв. Охайо муж орчимд есөн хар салхи үүсээд байгаа бөгөөд үүний нэг EF-3 нэртэй хар салхи Фрайбургийн ойролцоох Ауглэйз тойргийн өмнөд хэсгээс эхэлж, Логан мужийн хойд хэсгийн Лейквью мужаар дайрна.

Ингэхдээ EF-3 нь 219-266 км/цаг хүртэл хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж. Мөн Юнион Каунти, Дарк, Майами, Кроуфорд/Ричланд хотуудад EF-2 нэртэй хар салхи 179-218 км/цаг хүрч шуурахыг анхааруулав.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох