Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын хөгжлийн банк нь Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС холбоо)-ны гишүүн бөгөөд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг баримтлан ажилладаг билээ. Энэ хүрээнд банкны дотоод үйл ажиллагаа болон санхүүжилтээс үүсэх хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг үнэлэн, тайлагнах нь тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг ахиулах нэг алхам болох юм.

Иймд Хөгжлийн банк нь дотоодын санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг  үнэлэн, тайлагнах зорилгоор "Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл" (PCAF) олон улсын хамтын ажиллагааны байгууллагад  гишүүнээр нэгдэж байна.

PCAF байгууллага нь "Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл" (PCAF) нь зээл, хөрөнгө оруулалттай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, ил тод болгох нэгдсэн арга барил, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн байгууллагуудтай хамтран  ажилладаг олон улсын байгууллага билээ.

Тус байгууллагыг 2015 онд Ай Эс Эн банкны удирдлага дор Голландын 14 санхүүгийн байгууллага үүсгэн байгуулснаас хойш арилжааны банкнууд, хөгжлийн банкнууд, хөрөнгө удирдлагын менежерүүд, даатгалын компаниуд зэрэг байгууллагууд хүлэмжийн хийн бүртгэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

Уг хамтын ажиллагаанд одоогийн байдлаар 400 гаруй санхүүгийн байгууллага  нэгдсэн бөгөөд үүнд “Barclays”, “Morgan Stanley”, “Citi”, “Bank of America”, “ABN” “AMRO” болон “Lloyds” зэрэг олон улсын тэргүүлэх банкнууд багтаж байна

Хөгжлийн банк нь PCAF-д элссэнээр тус байгууллагаас боловсруулсан стандартын дагуу банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг  үнэлэн, тайлагнах боломжтой болно.

Мөн 2026 он гэхэд банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх  хүлэмжийн хийн ялгарлыг  үнэлэн, тайлагнах үүргийг хүлээж буй тул НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан  "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-д банкны хувь нэмрийг оруулах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ

Огноо:

,

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
 
“Хасбанк” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төрийн сангийн холбогдох дансанд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаварт дурдсан арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг эхлүүлсэн талаар мэдэгдлээ.
Эх сурвалж: ШӨХТГ
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.   

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%

Бондын хугацаа: 24 сар

Бондынхүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох