Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  15. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр.

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар  авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна

Огноо:

,

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжийн дотор 100-аас дээш, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Өнөөдрийн байдлаар Унгар Улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна. Түүнчлэн дунд болон бага сургуулиуд цахим сүлжээ болон видео бичлэгээр хичээллэж байна. Сургалт цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой олон хүүхэдтэй айл нэг зэрэг хүүхдүүдийн хичээлийг хийлгэх, интернет холболтгүй зэрэг хүндрэлүүд үүсгэж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд, багш, эцэг эхчүүд мэдээлжээ.

Алслагдсан хөдөө, орон нутаг цахилгаангүй, интернетгүй улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 20 хувь нь цахим сургалтад хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гараад байна.

Ерөнхий боловсролын сургуулиуд гол төлөв дараах үнэ төлбөргүй платфорумуудыг ашиглаж байна. Үүнд: Microsoft Teams, Google Classroom, Zoom, Hangouts, Messenger, Quizlet, Discord, Edmodo зэрэг болох талаар Унгар дахь манай Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Э.Бат-Үүл нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

Огноо:

,

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр боллоо. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Тамгын газар
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 13-нд хэм уулсаар хур тунадас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох