Улстөр нийгэм
Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.Улстөр нийгэм
Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа
Улстөр нийгэм
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Улстөр нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.
-
Улстөр нийгэм2023/11/22
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ
-
Үзэл бодол2020/08/27
Улаанбаатарын зовлонг нимгэлэх гэр хороолол дахь инженерийн хувьсгал
-
Улстөр нийгэм2021/02/17
Израиль Улсад сонгууль болохын өмнөхөн Нетаньяахугийн шүүх хурал товлогдлоо
-
Цаг үе2021/01/28
Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо