Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Арьс, ширний салбарт байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх төслийн судалгааны дүнг танилцуулав

Огноо:

,

"Жайка" олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арьс, ширний салбарт байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр "РАССЕТИ" идээлгийн технологи ашигласан брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгааг 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хугацаанд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн судалгааны үр дүнг танилцуулах хурал өнөөдөр боллоо.

Рассети (химийн бодис ашиглахгүйгээр) идээлгийн технологиор өндөр чанартай MONY арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж, зах зээлд танигдсан брэнд бий болгох нь энэхүү төслийн гол ач холбогдол юм.

Төслийн судалгаанд Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс, шир боловсруулах “Мон-Ирээдүй” ХХК, “Булигаар” ХХК, “Арилдий” ХХК хамтран ажиллаж байгаа бөгөөд боловсруулсан MONY брэндийн арьсаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Марис” ХХК, “Делбакс” ХХК, “Орчид” ХХК оролцсон байна. Мөн химийн бодис импортлогч “Дэлгэрсүх” ХХК, “Мичид-Алтай” ХХК хамтран ажиллажээ.

"Рассети" технологийг Монгол Улсад нутагшуулснаар арьс, ширний салбарт байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх бөгөөд боловсруулсан арьс, ширний бүтэц нь зөөлөн, хөнгөн, татах цэг өндөр байх юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж байгааг Дундговьчууд сайшааж, багаар нь дэмжинэ гэв

Огноо:

,

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. 

Тэрбээр “Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд авлига, хулгайтай тэмцсэний дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрсэн. Тоо худлаа хэлдэггүй. Та бүхэн бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын засаглалаа хамгаалан бэхжүүлэх сонголт юм шүү” гэлээ.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар нэр дэвшиж байна.

Сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж, хөгжлийн чөдөр тушаа болсон олон зүйлийг өөрчлөхийн төлөө зоригтой, хурдтай ажиллаж буй Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн төлөө нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ Дундговьчууд илэрхийлж байв. Мөн Ерөнхий сайдыг цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа Боомтын сэргэлтийг санаачлан эхлүүлснийг иргэд сайшааж, говь нутгийн хөгжлийн төлөө багаараа нэг сэтгэлтэй ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа.

Дундговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 303.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал өрхийн эмнэлгийн өргөтгөл, Хулд сумын эрүүл мэндийн төв, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын инженерийн дэд бүтэц, Сайхан-Овоо сумын хүүхдийн сургууль, Адаацаг сумын сургуулийн спорт заал, Гурвансайхан, Луус сумын хүүхдийн дотуур байр, аймгийн төвийн 2-р цэцэрлэг,  Дэлгэрцогт сумын цэцэрлэг, Өлзийт, Эрдэнэдалай сумын Соёлын төв, аймгийн төвийн цахилгаан станцын хуваарилах сүлжээний шинэчлэл, Мандал дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулж, бусад төслийн ажил эхэлсэн байна.

Харин ирэх дөрвөн жилд Өрнө-Дорно, Өмнөд-Умардын орнуудын авто замын сүлжээнд холбогдох говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 130 км төмөр зам, аймгийн төвд шинэ дулааны станц барьж, хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаар Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мөн мянганы төмөр замын хэсэг Мандалговь-Чойр чиглэлийн 180 км төмөр замыг барьж, хүрэн нүүрсийг Бичигт боомтоор гаргахаар төлөвлөж байна.

 

 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой

Огноо:

,

Өмнөговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ онцоллоо. 

Тэрбээр “Дэлхийд гайхагдсан элсэн манхан, үлэг гүрвэлийн өндөг,  эрдэс баялгийн охь болсон, оюунлаг Өмнөговьчууд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Ерөнхий сайдын хувиар Өмнөговь аймагт өнгөрсөн хугацаанд зургаан удаа буюу хамгийн олон ажиллажээ. Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх учир Өмнөговьчууд та бүхэн Монгол Ардын намд саналаа өгч, эхлүүлсэн ажил, шударга ёсны төлөөх тэмцлийг нь үргэлжлүүлээрэй. Нүүрсний хулгайтай тэмцэсний дүнд монголчууд бид нийтээрээ байгалийн баялгаасаа өгөөж хүртэж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амилуулж ногдол ашгаа тараасан. Үндэсний баялгийн сангаа байгуулж чадсан, эдийн засаг өссөн, анх удаа төсөв ашигтай гарсан гээд олон сайн мэдээ, эерэг өөрчлөлтүүд гарлаа. Ард түмэн ялах уу, хилийн чанадаас ажиглаж буй бүлэглэл ялах уу гэдэг сонголтын өмнө та бид хамтдаа байна” гэлээ.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурдтай, сайн ажиллаж байгаа учир бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар хүч нэмж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллах учиртайг Өмнөговьчууд захиж байв. Мөн тус намын энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодитой, жагсаалтаар нэр дэвшүүлсэн төлөөллүүд нэр цэвэр, тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй хүмүүс нь эв нэгдэлтэй, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай байна. Энэ нь бусад нам, улс төрийн хүчний нэр дэвшигчдээс ялгарч байгаа учраас Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь сонгохоо илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд өмнө нь Өмнөговь аймагт ажиллах үеэр иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлсэн. Энэ хүрээнд:

-Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтын шинэчлэл,

-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын ажил ( улсын төсөв )

-Гурвансайхан нисэх буудлын аэродромын өргөтгөл, навигацийн тоног төхөөрөмж (зураг төсөв)

-Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж

-Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөл

-Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл хэрэгжиж байна.

Харин ирэх дөрвөн жилд хойд, урд хөрштэй холбогдох босоо тэнхлэгийн авто зам, төмөр замын төслүүд хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Шивээхүрэн-Арцсуурь боомтын чиглэлийн баруун босоо төмөр замын 143 км-ийг, Арвайхээр - Шивээхүрэн боомт чиглэлийн 115 км авто зам, Тавантолгой-Мандалговь чиглэлийн 100 км төмөр зам барьж, Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Шивээхүрэн, Ханги боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллынх болгон өргөтгөх юм.

Мөн Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн “Үйлдвэр технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж, говийн бүсийг усаар хангах “Хэрлэн тоонот”, “Орхон Онги” төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барихаар Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нарын иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна

Огноо:

,

-Төрийн албанд түүртэлгүй зүтгэх залуус тул дэмжинэ-

2024 оны УИХ-ын сонгуулийн Xll тойрог, Хан-Уул дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч, хүний их эмч Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх, хэвлэл мэдээллийн тод төлөөлөгч, сэтгүүлч Л.Нинжжамц нар Хан-Уул дүүргийн 11, 16, 17, 21 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, Монгол Ардын намаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс зам харилцааны асуудал, дахин төлөвлөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, барилгын хүртээмж стандарт зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сул байгаа газруудын зөвшөөрлийг цуцлуулж, ААН, компаниудтай зөвшилцсөний үндсэн дээр газрыг нь шилжүүлэн авч, улс, нийслэлийн төсвөөр нийтэд хэрэгтэй шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийг нэмж бариулах боломжтой болохыг тайлбарлав.

Ж.Алдаржавхлан “Их хуралд нэрээ дэвшүүлэх болсон шалтгаан нь хороо, дүүргийн ажил ямар байдгийг мэдэхийн хувьд анхан шатны нэгжид тулгамддаг асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэхэд чиглэж байгаа. Мөн хийж дуусгаагүй байгаа олон бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Үр дүнг нь иргэдийнхээ хамт үзнэ” гэлээ. Түүний хувьд 20 минутын хот төсөл хөтөлбөрийн гол санаачлагчдын нэг бөгөөд “Энэ хөтөлбөрийг МАН мөрийн хөтөлбөртөө оруулж, улмаар хууль болгон батлан гаргасан. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр нийслэл хот цоо шинэ бүтцээр ажиллаж, хөгжинө” гэдгийг иргэдэд тайлбарласан юм.  

Нэр дэвшигч Л.Нинжжамцын хувьд нийгмийн сайн сайхны төлөө, тодруулбал, өрх толгойлсон аав, ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуусын нийгмийн асуудалд илүү анхаарахаа илэрхийллээ. Түүнийг иргэд “Өндөр боловсролтой, төрд олон жил ажилласан туршлагатай эмэгтэй. Ажилгүйдэл, ядуурал, хүн амын өвчлөл, гэр бүлийн хүчирхийлэл, тэгш бус боловсрол, хүний эрхийн тал дээр бусдаас илүү мэдрэмжтэй байж, сайн ажиллаж чадна гэдэгт итгэж байна” хэмээж байв.

Нэр дэвшигч, Төрийн соёрхолт их эмч Т.Мөнхсайхан мэргэжлээрээ ГССҮТ-д 10 гаруй жил ажиллахдаа Монгол Улсад хийгддэггүй байсан хэд хэдэн мэс заслыг нутагшуулсан ачтай. Мөн хамгийн хүнд хэцүү үе болох ковидын үед Эрүүл мэндийн сайдаар сайн ажилласан болохыг иргэд сайшааж байв. Түүнчлэн ахмадууд хэдэн сараар хүлээж байж авдаг байсан хөнгөлөлттэй эмийн дарааллыг арилгаж, эм бичүүлж авах ажлыг хялбар болгосонд ам сайтай байв.

Нэр дэвшигч Т.Мөнхсайхан “Эмч хүний хувьд цагаан халадтай, чагнууран гоёлтой, төрдөө тангараг өргөсөн учраас энэ удаад зөв сонгууль хийнэ. Сүүлийн үед надтай холбоотой гүтгэсэн сөрөг мэдээлэл яваад байна. Хөгшин настай аавын минь зураг, дуу хоолойг ашигласан мэдээлэл цацах болов. Мэдээлэлд эмзэглэхгүй байгаа. Тиймээс гүтгэдэг хар сонгууль биш зөв жишгийг тогтоосон цагаан сонгууль хийх болно. Улстөрийн зөв соёлыг бий болгоё” хэмээн уриаллаа.

Ийнхүү санал бодлоо хуваалцсаны дараа нэр дэвшигчид “Их төрөө төвхнүүлэх, эрх үүрэг хүлээсэн сонгогч та бүхэндээ баярлалаа. МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байж бид гурвын хэлэх үг, хийх ажил хүчтэй байна шүү” хэмээв. 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм13 цаг 4 минут

Сүүлийн 30 жилийн алдааг засах гэж системийн авлигатай тэмцэж байгаа...

Улстөр нийгэм15 цаг 11 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар зоригтой, хурд...

Улстөр нийгэм18 цаг 4 минут

Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нарын иргэд, сонгогчидтой х...

Улстөр нийгэм2024/06/22

Халхголчууд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, МАН-ыг б...

Цаг үе2024/06/22

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажи...

Улстөр нийгэм2024/06/22

Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хорооны иргэд МАН-ын нэр дэвшигч...

Улстөр нийгэм2024/06/22

Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын нам...

Улстөр нийгэм2024/06/22

Налайх, Багануур, Багахангай дүүргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүл...

Улстөр нийгэм2024/06/22

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлг...

Улстөр нийгэм2024/06/22

Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаа...

Санал болгох