Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Young Reporter" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Огноо:

,

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын Наадмын үеэр Зохион Байгуулах Хороо, Монголын Үндэий Олимпийн Хороо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо хамтарч олон улсын практикийн дагуу "Young Reporter" залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бидний урилгаар Тайваний ҮОХ-ны төлөөлөгч Ма Жень-Цо, Ван И-Тун, мөн  Улаанбаатараас шалгарсан "Шинэ Эрин" сургуулийн сурагч Б.Энэрэл, нэгдүгээр сургуулийн Б.Нямхишиг нар энэ хөтөлбөрийн азтай оролцогч боллоо. Формоза арлаас Монголд хөл тавьсан Мелани охин нь 16 настай, хөнгөн атлетикийн уртын харайлтаар хичээллэдэг бол 18 настай Ма Вень-Жо хөвгүүн сагсан бөмбөг тоглодог, хоёулаа Каошюн хотын ахлах сургуулийн сурагчид ажээ.

Тэд анх удаа манай оронд зочилж буй бөгөөд өмнө нь харайгч нь Австрали, сагсчин нь Японд аялж байсан гэнэ. Тайваний өмнөд боомт хот Каошюнаас ирсэн өсвөр сурвалжлагч маань хөдөө нутагт аялж, нүүдэлчний амьдралтай танилцан, морь унаж, тэмээ харах сонирхолтой гэдгээ хэлж байлаа.

Мэдээж энэ хөөрхөн олон улсын экипаж  хоорондоо үерхэн нөхөрлөж, хамтдаа долоо хоногийг хөгжилтэй өнгөрөөн, алт, мөнгө, хүрэл медалийн ховор агшинг цугтаа үзэх нь дамжиггүй гэж "Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох