Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банк: Гялсбанк-2023 аяны эхний урамшууллын эзэд тодорлоо

Огноо:

,

Төрийн банкнаас Таны цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ 2023 оны арван хоёр дугаар сарын 31-нийг дуустал урамшуулалт аяныг зарласан. Уг аяны хүрээнд харилцагч “Гялсбанк” үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр сард 6-аас дээш гүйлгээг хийснээр урамшуулалт аянд хамрагдаж, ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодорчээ.

Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 7 дугаар сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэд тодорч, урамшууллаа гардан авлаа.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.

Харилцагч та Гялсбанкаа ашиглан сард 6-аас дээш удаагийн гүйлгээ хийж ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Огноо:

,

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 11 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм2 цаг 14 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол2 цаг 16 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт2 цаг 27 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм2 цаг 32 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ2 цаг 39 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе2 цаг 42 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм2 цаг 50 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе2 цаг 54 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Цаг үе2 цаг 58 минут

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Санал болгох