Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ватиканы хүндэт харуулууд...

Огноо:

,

Уншигч та бүхэнд бусад улс орнуудын зэвсэгт хүчин, хүндэт харуулуудын тухай мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ удаад дэлхийн католик шашны төв болсон Ватикан улсын талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ.

Ватикан Улс нь Итали Улсын нийслэл Ром хотын дотор бие даан орших тусгаар тогтносон хаант засаглал бүхий хот улс юм. Дэлхий дээрх хамгийн жижигхэн, цөөн хүн амтай улсын нийт хүн ам нь 859 орчим. Тус улс нь 1929 онд Латераны гэрээ ёсоор тусгаар тогтнолоо зарласнаас хойш Ромын Католик сүмийнхэн удирдаж иржээ.



Ромын Пап нь 756 оноос 1860 он хүртэл төв Италийг захирдаг байсан бөгөөд 1860 онд газар нутгийн ихэнхийг Италийн вант улс хураан аваад, Ром хотын төвд үлдсэн байсан газар нутаг нь ч 1870 онд үгүй болсон байсан нь 1929 онд сэргэсэн гэж хэлж болно. Төрийн тэргүүн нь Ромын пап.

Ватикан хот улс 44030 км/кв газар нутагтай. 1859 онд байгуулагдаж 1871 оны тавдугаар сарын 13-ны өдөр тусгаар тогтнолоо олж 1929 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Холи Сеегийн удирдлага дор хаант засаглалтай болсон.

Тус улсын арми ердөө 110 хүнтэй гэдэг яриа гардаг ч улс орны дотоод нууц гэдэг утгаар нарийн тодорхой мэдээлэл байдаггүй. Швейцарын гвардийн торгон цэргээс бүрддэг энэ зэвсэгт хүчин Католик шашны тэргүүн Ромын хамбын өргөөг 500 жил хамгаалж байгаа түүхтэй.

Дайн самуун дэгдээж байсан 1503-1513 оны үед Ромын пап Юлий II тэр цагт хамгийн шилдэг цэргүүд бүхий Швейцарын армиас өөрийгөө хамгаалуулах зорилгоор 150 цэргийг ахмад Каспар фон Зилененээр удирдуулан авсан гэдэг.

Өдгөө тус улсын цэргүүдэд 174 см-ээс өндөртэй, 19-30 настай, католик шашинтан байх шаардлага тавьдаг. Тэд 2-20 жил алба хааж болно. Бас сахал тавихгүй, үсээ урт ургуулахгүй байх ёстой байдаг байна.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо

Огноо:

,

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.

Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ

Огноо:

,

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох