Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна.

Харин төв болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджийн орчим, ялангуяа зүүн аймгуудын нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байгаа тул  гол мөрний усны түвшин нэмэгдэх, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Мөн сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орох магадлал өндөр байгаа тул малчид тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджий орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар сэрүүхэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дундаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн зарим үеүд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С–аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хан-Уул дүүргийн иргэд Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нарыг дэмжинэ

Огноо:

,

-Төр, хувийн хэвшилтэйгээ зөвшилцөөд, ашиглагдахгүй байгаа газрууд дээр сургууль, цэцэрлэг барих ажлыг хийж эхэлсэн-

УИХ-ын сонгуулийн Xll тойрог, Хан-Уул дүүрэгт Монгол Ардын намаас  нэр дэвшигч Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нар 10, 21, 25 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр дүүрэгт өрнөж байгаа бүтээн байгуулалт болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тэр дундаа Хан-Уул дүүрэгт барилга байгууламж нэмэгдэж, хүн амын тоо нь өнөөдрийн байдлаар 285 мянга болтлоо өсчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 100 мянгаар нэмэгдсэн. Хүн ам өсөхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ дутагдаж, эрэлтээ гүйцэхгүй байна. Хүүхдүүд сурч боловсрох эрхтэй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд 22 шинэ цэцэрлэг, 10 гаруй сургууль ашиглалтад орууллаа. Гэсэн хэдий ч энэ нь хангалтгүй байна. Ирэх жил 10 сургууль, 10 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа” хэмээн танилцууллаа.

Сургууль, цэцэрлэг барихаар улс, нийслэлийн төсвөөр мөнгийг нь шийдээд өгдөг ч газар нь асуудалтай байдаг. Тиймээс Дүүргийн Засаг дарга төр, хувийн хэвшлийнхэнтэй зөвшилцөж ашиглагдахгүй байгаа сул газруудын зөвшөөрлийг цуцлуулж, гэрчилгээг нь шилжүүлэн авч улмаар сургууль, цэцэрлэг бариулдаг болохыг мөн тайлбарлав.

Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороонд “Хүннү-2222” хотхоны баруун урд талд 640 хүүхдийн сургууль, “Маршал Таун” хотхоны баруун талд 960 хүүхдийн багтаамжтай улсын сургууль барихаар гүйцэтгэгч компани нь шалгарсан ба газрын гэрчилгээг шилжүүлж авах ажил явагдаж байгаа аж. Мөн 24 дүгээр хороо буюу “Шинэ өргөө” хотхон дотор бага, сургууль цэцэрлэг баригдана. Яармагийн дөрөв болон 24 дүгээр хорооны багачуудад зориулсан 960 хүүхдийн шинэ сургууль энэ онд ашиглалтад орох юм.

Иргэдийн зүгээс Зайсан, Нүхтийн аманд улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг хөндөж байсан ба нийгмийн суурь асуудалд анхаарлаа хандуулж, бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид иргэд сонгогчидтой 40 дэх уулзалтаа хийлээ

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн  Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах 40 дэх уулзалтаа 6, 15, 18, 25, 26, 36, 43 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү уулзалтад оролцсон иргэд салбар бүрийг төлөөлж нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байв.

Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн төвлөрөл ихтэй дээрх хороодын иргэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн тулгамдсан асуудал шийдэгдсэнд талархлаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт хийсэн ажил, хэлсэн үгтэй, нэр цэвэр, гар цэвэр нэр дэвшигчдийг МАН-аас илгээсэн учраас эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгоно гэсэн юм. 

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө эрчимжүүлнэ

Огноо:

,

УИХ-ын сонгуулийн VI тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар Дорнод аймагт ажиллав. Тэд Хэрлэн сум буюу Чойбалсан хотын иргэд, сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус сум 11 багтай, 47000 гаруй хүн амтай. Нэр дэвшигчид гурван удаагийн уулзалт зохион байгуулж, эдгээр багийн 1100 гаруй хүн уулзсан байна.

Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг эрчимжсэн мал аж ахуй, боомтын сэргэлт, түүхэн болон хил орчмын аялал жуулчлал байхаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт татахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийнхан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд тус тусдаа биш харилцан уялдаатай, нэгдсэн байдлаар хөгжлөө тодорхойлж, хамтдаа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа тул МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийг дугуйлж, нутагтаа нэр дэвшигчдийг багаар нь сонгон Засгийн газрын эхлүүлсэн бодлогыг үргэлжлүүлэх боломж олгож, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг иргэдэд уриалав.

Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил олноор хийгдэж, гэрэл гэрэлтүүлэг, зам харилцаа сайтай, залуучууд амьдрахад улам таатай болж буйг иргэд тодотгож байв. Энэ нь төр засгаас хэрэгжүүлж буй хөдөөг хөгжүүлж, төвлөрлийг бууруулах бодлоготой шууд холбоотой гэсэн юм. Тухайлбал, иргэн Ц.Жаргалболд “Манай сум гэрэлт гудамж, найрамдал парктай. Ажил хийвэл хувийн хэвшил олонтой. Удахгүй хүүхдийн парктай болох гэж байна. Улаанбаатар хотоос дутахааргүй гоё хот болж байгаа. Энэ сонгуулиар Ерөнхий сайдаа багаар нь сонгоно. Яагаад гэвэл нүүрсний хулгайн эсрэг тэмцлийн үр дүнд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ашгаас  иргэд анх удаа хүртэж чадсан. Цаашид байгалийн баялгаас иргэдийн хүртэх орлого, ашгийг нэмэгдүүлэхийн тулд энэ Засгийн газар тогтвортой ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Мөн төрийн албан хаагчдын цалинг шат дараатай нэмэгдүүлсэн нь залуус орон нутагтаа ажиллаж, амьдрах орчин бүрдүүлж, төрийн ажил, үйлчилгээ тасралтгүй тогтвортой үргэлжлэх боломжтой болж байгаад иргэд ам сайтай байна. Тухайлбал, Хэрлэн сумын 9-р багийн Засаг дарга П.Болормаа “Шинэ сэргэлтийн бодлого маш үр дүнтэй хэрэгжиж байгаа. Манай багт гэхэд цалин хөлсөөс шалтгаалаад нийгмийн ажилтан тогтвор суурьшилтай ажилладаггүй байсан. Нийгмийн ажилтан солигдохоор хамгийн түрүүнд хамтарсан багийн үйл ажиллагаа доголддог. Төрийн албан хаагчийн цалин 2-3 дахин нэмэгдсэн нь үр дүнгээ өгч, төрийн алба тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.

Дорнод аймгийн хүн ам сүүлийн гурван жилд тасралтгүй өсөж 84.5 мянгад хүрчээ. Тэр дундаа Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд сум орон нутагтаа залуус буцаж ирж ажиллах, шилжин ирэгчдийг дэмжих, тогтвор ажиллаж, суурьшихад сум орон нутгаас бодлогоор дэмждэг болсон аж. Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн “Сумын Засаг даргын тамгын газарт хотоос шилжин ирж ажиллах Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс 20 хувь, аймаг, сумын төсвөөс 60 хувь нийт 80 хувийн нэмэгдэл олгодог болсон” хэмээн ярьсан  юм.  Тус суманд Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас сүүлийн хоёр жилд 736 хүн шилжиж иржээ.

Уулзалтад оролцсон иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын олон ажил Дорнод аймгийн хэмжээнд, Чойбалсан  хотод амжилттай хэрэгжиж, нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодитой үр дүнгээ өгч байгааг хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ иргэдээс авсан саналаа төрийн бодлогод тусгаж чойбалсанчуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулсанд талархах хүн олон байсан. Нийгэмд шүгэл үлээж, 30 жил нам нь солигддог ч эзэд нь хулгай, луйвраа үргэлжлүүлсээр ирсэн ужиг тогтолцоог зоригтой ил болгосон анхны Ерөнхий сайд учраас түүнийг багаар нь сонгохоо илэрхийлж байлаа. Ингэснээр зүүн бүсийн хөгжил эрчимжинэ гэдэгт иргэд итгэлтэй байна.

2024 онд Хэрлэн суманд улсын төсвөөс 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан байна. Тухайлбал, Чойбалсан хотын усан хангамжийн болон дулаан хангамжийн магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, хот доторх хатуу хучилттай авто замыг шинэчлэх, өргөтгөх, “Шинэ Чойбалсан” 1800 айлын орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээ, “Шинэ хөгжил” сургуулийн барилгын өргөтгөл, 12-р сургуулийн бага сургуулийн барилга, 240 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилга зэрэг бүтээн байгуулалтыг хийх аж. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 39 минут

Хан-Уул дүүргийн иргэд Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нары...

Улстөр нийгэм6 цаг 43 минут

Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид иргэд сонгогчидто...

Улстөр нийгэм6 цаг 44 минут

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө э...

Улстөр нийгэм6 цаг 46 минут

Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт” баг Ховд, Увс,...

Цаг үе6 цаг 50 минут

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Улстөр нийгэм6 цаг 54 минут

Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ

Урлаг спорт7 цаг 19 минут

Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Шударга мэдээ7 цаг 21 минут

Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ...

Цаг үе7 цаг 23 минут

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Цаг үе7 цаг 26 минут

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Санал болгох