Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 11. Бархасвадь гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр.
Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц хэмээжээ.
Цаг үе
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.
Цаг үе
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.
Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.
Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.
Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.
Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.
-
Шударга мэдээ2021/11/18
ЗГ: Зарим аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна
-
Улстөр нийгэм2021/02/10
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулз...
-
Улстөр нийгэм2021/09/01
Өнөөдрөөс 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана
-
Цаг үе2021/08/30
Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна