Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ходоод ба дээд гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Огноо:

,

Ходоод ба дээд гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор ходоод ба дээд гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 759 мянган төгрөг, мэс заслыг 905 мянгаас 1 сая 835 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 866 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 210 сая 615 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
 
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
 
 
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа

Огноо:

,

Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ.

"Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин 0.

Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.

Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг.

2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох