Цаг үе
Монгол эр хүний бахархал, сүр хүчийг бадраах “La Salute” эмнэлэг нээлтээ хийлээ
Монголын минь сүр хүч болсон эрчүүдийн маань нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, мэсгүй эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлсэн “La Salute” эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус эмнэлгийн манай хамт олон хоёр жилийн турш олон удаагийн давтамжтайгаар Итали улсад сургалтад хамрагдаж, судалгааны ажлыг хийсний үр дүнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа аж. “Монгол эр хүн таны бахархал, сүр хүчийг бадраана” уриатай тус эмнэлэгийн тоног төхөөрөмж нь Итали технологи, Европ стандартыг мөрдлөг болгосон эм эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан “Top quality group”-ынх гэнэ.

Эрэгтэйчүүдийн өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашиглах зорилготой дууны долгион, цохилтын долгион хавсарсан уг технологи нь Нобелийн шагнал хүртсэн юм байна. Монголд анх удаа нэвтрүүлж байгаа энэхүү технологийн тусламжтайгаар эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох нөхөн сэргээх эмчилгээ хийгдэх юм.

“La Salute” эмнэлэгийн нээлтийг тохиолдуулан өнөөдөр хүрэлцэн ирсэн эрчүүддээ 50 хувийн хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэх эрх, эмчилгээний өмнөх үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа аж. Хамгийн гол нь эрэгтэйчүүд маань заавал асуудал үүссэн хойно нь биш эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлгийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор жилдээ 1-2 удаа тус эмнэлэгт хандвал илүү үр дүнтэй гэдгийг тус эмнэлгийн хамт олон онцолж байна.

Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар: “Их найрагч Д.Нацагдорж “Жаргалыг хүсвэл эрүүлийн хүс” хэмээн тэртээ 100 жилийн өмнө хэлж байсан үг өнөөдөр шинэ зуунд биелэлээ олж чаджээ. Монголчууд бидний бахархал эрэгтэй хүн, эцэг хүн гэдэг Монгол гэдэг удмыг мөн чанараар нь бий болгож чаддаг. Тэгвэл Монгол эр хүний эрүүл мэндийн чухал асуудлыг шийдвэрлэх “La Salute” эмнэлэгийн хамт олонд халуун баяр хүргэе. Монголын ирээдүйг бүтээгчдийн эмнэлэг бий болж байгаад би баяртай байна. Эрчүүд бид өөрсдийнхөө төлөө санаа зовдоггүй, гэр бүл үр хүүхэд хань ижил, охид эмэгтэйчүүдийнхээ төлөө санаа зовдог. Харин одоо бидний төлөө санаа зовдог, сэтгэл тавьдаг сайхан бий боллоо. Энэ эмнэлэгт эрчүүд минь өөрсдийнхөө эрүүл мэндийг бодоод ирж үзүүлээрэй. Ирээдүйнхээ үр удмын сайн сайхны төлөө заавал ирээрэй.”

La Salute эмнэлгийн Уралог, эрэгтэйчүүдийн эмч Б.Гансувд: “Манай La Salute эмнэлэг өнөөдөр албан ёсныхоо нээлтийг хийж байгаад баяртай байна. Манай эмнэлэг Итали болон Франц улсаас сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий аппаратуудыг албан ёсны эрхтэйгээр эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Энэхүү технологийн тусламжтайгаар монгол эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, бэлгийн үйл ажиллагаа түүний хямралуудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх юм.
Гадаадын улс орнуудад эрэгтэйчүүд зориулсан эмчилгээг 1950-иад оноос хойш хийж эхэлсэн бөгөөд 2010 оноос уралог, эрэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байна. Нобелийн шагнал хүртсэн технологийн гол давуу тал нь долгион эмчилгээ болон тогмтол гүйдлээр эмчлэх цахилгаан эмчилгээг хослуулж нэг аппаратанд оруулсанаараа илүү давуу талтай. Бага давтамжтай богино долгионы хамгийн гол үйлдэл нь судасжилт үүсэх үйл явцийг дэмжиж, тэр хэсэгт шинээр судас үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.Судас үүссэнээр тухайн хэсгийн цусан хангамж нэмэгдэж, үйл ажиллагаа нь сэргэнэ. Цахилгаан гүйдлээр эд эсийн түвшинд үйлчилж нөхөн сэргээх юм. Хүний бие эрхтэн системээс бүртдэг. Эрхтэн систем эрхтэнүүдээс тогтдог, эрхтэн нь эдээс, эд нь эсээс тогттдог. Эсийн түвшинд хүрч нөхөн сэргээснээр үйл ажиллагаа нь идэвхиждэг. Мөн эмийн бодисыг тухайн аппаратанд хийж өгснөөр мэсгүйгээр, арьсан дээр ямар нэгэн хатгалтгүйгээр эсийн түвшинд нэвчүүлж өгдөгөөрөө давуу талтай.”

“La Salute” эмнэлгийн Сэргээн засах уламжлалт эмчилгээний ерөнхий эмч Г.Ганхүү: “Манай хамт олон Франц улсад үйлдвэрлэгдсэн Финикс нэртэй 150 гаруй төрлийн эмчилгээний программыг агуулсан сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн аппаратыг “La Sante” эмэгтэйчүүдийн эмнэлэгтээ ашигладаг. “Эрүүл монгол эмэгтэй, элэг бүтэн гэр бүл” уриатай тус эмнэлэгт энэхүү аппаратны тусламжтайгаар төрсний дараах сэргээн засах эмчилгээнд ашиглагддаг. Харин “Lа salute” эмнэлэгт эрэгтэйчүүддээ зориулан эрэгтэйчүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглахаар оруулж ирээд байна. Энэ аппарат нь өөрөө эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нөхөн сэргээх, спортын гэмтэл, үе мөчний үрэвсэл, нуруу нугасны өвчлөл зэрэг маш олон төрлийн эмгэгийн үед ашиглаж, бүрэн эдгэх боломжтой. Манай монгол эрэгтэйчүүд маань өөртөө анхаарал тавих хандлага харьцангуй бага байдаг.
Дээр нь өөрийгөө өвдөхөөс нааш мэддэггүй, өвдвөл тэрийгээ нуудаг, төвөгшөөдөг, аль нэг эмнэлэгт үзүүллэе гэж хичээдэггүй хандлагатай. Тэгвэл манай эмнэлэгт заавал өвдсөн үедээ биш өвдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоорр, ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тухайн асуудлыг шийдвэрлэх, аль болох зөв зам руу нь чиглүүлэх зорилгоор ирж болно. Ер нь эрэгтэйчүүдийн эмнэлэг их ховор, хоорондоо ялгаатай байдаг. Манай эмнэлгийн хувьд мэсгүйгээр, эмгүйгээр зөвхөн физик эмчилгээний тоног төхөөрөмжийг ашиглаад тухайн эр хүнйи эмзэг нарийн асуудлуудыг шийдвэрлэхэд тулгуурлаж ажиллах учраас илүү давуу талтай.”

“Монгол билиг” сэтгэл судлалын төвийн захирал, сэтгэл судлаач Э.Амина: “Манай сэтгэл судлалын төв анх “La Sante” эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй нь хамтран ажилладаг. Бид “La Salute” эрэгтэйчүүдийн эмнэлэгтэй нь мөн хамтран ажиллана. Монгол эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн хувьд өнөөгийн нийгмээс үүдэлтэй стресс их байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлж, сэтгэлзүйн тулгамдсан асуудал болдог. Гэр бүлийн хосууд хоорондоо бэлгийн харилцаанд орохгүй, харилцааны сэтгэл ханамж байхгүй, эргээд өөрсдөө хайр халамжийг бий болгож чаддаггүй. Учир нь маш их завгүй ажиллаж, стресстэй нийгэмд амьдарч байгаа нь гэр бүлийн харилцаанд маш их нөлөөлдөг. Тэгвэл энэ “La Salute” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань эмчилгээ хийхээс гадна сэтгэл зүйн маш том өөрчлөлтийг бий болгоно.

Эрэгтэйчүүд маань ер нь өөртөө цаг гаргадаггүй, өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргадаггүй. Тэрнээсээ болоод сэтгэл ханамжтай бие хүний дүрээр өөртөө итгэлтэй байдлыг мэдрэх, байнгын завгүй ажлаа гэж явах нь эргээд оюуны ачаалал стрессийг бий болгодог. Энэ асуудлыг шууд автоматаар, эмнэлгийн шугмаар шийдэх боломжтой болж байгаа нь үнэхээр гайхалтай.

Ингэснээр хосууд халуун дулаан харилцаатай, аз жаргалтай болоход шууд нөлөөлж байна. Цаашдаа эрчүүд маань энэ хамт олон дээр ирээд тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудлаа шийдэж зохицуулаад явах хэрэгтэй. Эрэгтэйчүүд маань өөртөө цаг гаргаад ирэх юм бол гэр бүлийн харилцааны бат бөх суурийг тавих юм шүү. Зарим эрэгтэй хүмүүс өвчин туссан тохиолдолд л эмнэлэгт очдог, өвдсөн үед л эм уудаг гэдэг нь эрэгтэй хүнйи сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Гэхдээ оройтсон хойно нь биш урьдчилан эсэргийлж чадвал илүү үр дүнтэй байдаг юм шүү.






Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


