Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно

УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
11 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт 15.00 цагаас, 29-ний Баасан гарагт 10.00 цагаас:
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /анхны хэлэлцүүлэг/;
- Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улстөр нийгэм
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Монгол, Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулах ажлын Солонгосын талаас гүйцэтгэгч Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн төслийн багийнхантай уулзлаа.
Ховор металлын хамтарсан судалгааны төвийг энэ оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Төслийн хүрээнд "Геологийн судалгаа-шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн газрын ховор элемент, ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгос Улсын баяжуулах технологийг нутагшуулах лаборатори байгуулах, хүний нөөцийг бэлтгэх болон хоёр орны аж ахуйн нэгжүүдийг ховор металлын чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газрууд энэ оны эхний хагас жилийн ажлаа тайлагнаж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлж, 5.2 их наяд төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Харин энэ 2025 оны эхний хагас жилийн байдлаар Уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж, 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан.
2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газруудыг бүтээмжээ нэмэгдүүлж, зардлаа бууруулан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тайлангийн хурлаар үүрэг болголоо.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн тайлангийн хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн болон ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 26-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Цаг үе2024/11/01
2024 оны шалгалтын бүртгэл дуусахад 9 хоног үлдлээ
-
Шударга мэдээ2025/03/28
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Улстөр нийгэм2020/06/14
Цэргийн Төв Эмнэлэгт 1 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болжээ
-
Улстөр нийгэм2022/05/26
Улсад 130-140 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нүүрсний мафийн хэрэг