Цаг үе
Төрийн банк 100 хувь цахилгаан автомашиныг санал болгож байна
Төрийн банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж буй олон компаниудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь цахилгаан автомашин борлуулдаг “Леаф центр” компани юм. Тус компани нь 2017 оноос, зардал багатай, байгаль орчинд ээлтэй цахилгаан автомашинуудыг нийтийн хэрэглээнл нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа юм. Тус компани нь 2023 оны 03-р сарын 18- 22-нд Орхон болон Дархан-Уул аймагт 100 хувь цахилгаан автомашинуудаа танилцуулах өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөг арга хэмжээний үеэр Төрийн банкны Орхон, Дархан-Уул салбарын ажилтнууд тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдад танилцуулан хамтран ажиллаж цөөнгүй гэрээг хийн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхээр болсон.
“Леаф центр” компани Төрийн банк хамтран нийслэл болон орон нутгийн харилцагчдадаа 100 хувь цахилгаан автомашиныг өнөөдрөөс санал болгож байна. Харилцагч та эдгээр өдрүүдэд Төрийн банкны аль ч салбар нэгжид хандан урьдчилгаа төлбөргүйгээр зээлээ судлуулан 100 хувь цахилгаан автомашин авч агаарын бохирдлын эсрэг хөрөнгө оруулаарай.
Сүүлийн жилүүдэд Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөж цөлжилт эрчимтэй явагдаж буй орнуудын нэг болоод байна. Өнөөгийн цаг үед хорт утаа болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад зориулсан техник технологийн дэвшилт нэн тэргүүнд шаардлагатай болоод байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 1800-1881-с аваарай.
Цаг үе
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Цаг үе
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.
Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.
Цаг үе
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.
Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.
Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.
- Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
- Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
- Скүүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
- Явган хүний зам дээр скүүтер, мопедоор зорчихгүй байх,
- Скүүтер, мопедыг зориулалтын газарт байрлуулах,
- Скүүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2019/08/15
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
-
Цаг үе2019/11/22
ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ нээлээ
-
Үзэл бодол2020/01/06
Т.Амарзаяа: Дэлхийн таван холбоонд аваргалсан амжилтаа ахиулах болно
-
Улстөр нийгэм2022/05/02
Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
