Үзэл бодол
П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл гарч байж магадгүй учраас цаашид дэмжихгүй гэсэн байр суурьтай байна
|
Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага нь 2013 оноос хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр монгол, япон иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй сурагчийн цүнх, 35000 гаруй сургуулийн бичгийн хэрэгсэл, 800 гаруй даралтат хөгжим зэргийг бага ангийн хүүхэд багачууд болон сургууль цэцэрлэгүүдэд хандивласан. Мөн Beruna Child Support нэртэй Японы төрийн бус байгууллагын ардын урлагийн тоглолтыг 4 жил дараалан Фүкүшима мужийн хотуудад зохион байгуулахад дэмжин оролцсон. Асрамжийн төвийн төсөв санхүүжилтийг босгох зорилгоор тоглогддог 21 дэхь удаагийн тоглолт нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Фүкүшима мужийн Фүкүшима хотод зохион байгуулагдсан. 2011 онд Японы нутаг дэвсгэрт болсон цунамийн уршгаар үүссэн газар хөдлөлтөнд эдийн засаг, хүний амь, эрүүл мэндийн хамгийн их хохирол амссан муж бол Фүкүшима юм. Энэхүү гамшгийн үеэр Монголын ард түмэн найрамдалт харилцаат Япон улсад чин сэтгэлийн хандив тусламж үзүүлж байсныг та бүхэн санаж буй. Тэр үед Дарханы “Нарны хүүхдүүд” асрамжийн төв өөрсдийн тоглолтын орлого 3 сая төгрөгийг хандивласан нь тус мужийн ард иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон юм. Ийм учраас тус мужаас “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн хүүхдүүдийн ардын урлагийн тоглолтыг дэмжин дөрвөн удаагийн тоглолтыг зохион байгуулсан тухай дээр өгүүлсэн билээ. Монгол Улсын санхүү төсөв хүндрэлтэй байгаа үед 50 гаруй хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг газрын санхүүжилтийг босгох энэхүү үйл ажиллагаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч тоглолтын үед голлон зохион байгуулж байгаа байгууллагын зарим үйлдэл хүүхдийн эрхийг зөрчиж бяцхан хүүхдүүдийн нэр хүндэд халдсан байдалтай харагдсаныг энд дурдах учиртай. Тодруулбал, тоглолтын төгсгөлд хүүхдүүдийн хүзүүнд хандивын хайрцаг зүүлгэж үзэгч олны дундуур явуулж хандив цуглуулуулж байгаа байдал. Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага анхны тоглолтын дараагаас удаа дараа энэхүү үйлдлийг сайшаахгүй байгаагаа илэрхийлж болиулахыг шаардсан боловч голлон зохион байгуулагч Beruna Child Support төрийн бус байгуулага хүлээн аваагүй байна. Иймд Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөл хэлэлцэж “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн Япон улсад зохион байгуулагддаг тус тоглолтын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа зогсоохоор шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Японы аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуягаас тодрууллаа. -Төсвийн мөнгөөр нийслэл дүүргийн хурлын төлөөлөгчид айлчлал хийх нэрийн доор гадаад орноор зугаалж явна хэмээн сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд шуугиж байгаа нь анзаарагдлаа. Энэ нь танай үйл ажиллагаатай ямар холбоотой вэ? -Энэ нь хоёр тусдаа асуудал юм. НИТХ, ДИТХ-ын хурлын төлөөлөгчид нь Фүкүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урилгаар БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нараас бүрдсэн төлөөлөл Фүкүшима мужийн сургууль цэцэрлэгүүд, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, орон нутгийн түвшинд иргэд хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 13-18-ны өдөрүүдэд хувийн зардлаар аялаад ирсэн. Аяллын үеэр Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн дэмжин ажиллаж байгаа “Нарны хүүхдүүд”-ийн тоглолтыг төлөөлөгчид маань зочны байр сууринаас үзэж сонирхон дэмжсэн. -Та зардлын талаар тодорхой хэлж өгнө үү? -Энэ аялалд Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөөлөгчид, БЗД-ийн сургууль цэцэрлэгүүдийн багш нар, өрхийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Аялалтай холбоотой бүхий л зардалыг аялалд оролцогчил хувиараа болон П. Төмөрхуяг тэргүүнтэй Монгол Японы аз жаргалын нийгэмлэгийн санхүүжилтээр зохион байгуулагдсан. Энэ талаар өнөөдөр 13 цагт манай ДИТХ-ийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарласан байгаа. Тодорхой мэдээлэл мөн түүгээр өгнө. Мэдээж энэ аяллын зардалтай холбоотой асуудлаар шат шатны хяналтын байгууллагууд шалгах байхаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалт, ялангуяа гадаад оронд томилолтоор ажиллахдаа зориулагдаж буй хөрөнгө мөнгөний зарцуулалт дээр иргэдийн зүгээс хяналт тавьж байгаа нь сайшаалтай юм. Төсөв мөнгөний зарцуулалт мөн түүнчлэн түүний үр дүнг сонгогч олон нийтэд шилэн байдлаар ил тавьж тайлагнадаг уламжлал бүхий жишиг тогтоох шаардлагатай байна. Энэ удаагийн аялал тайланг мөн сонгогч олондоо тайлагнах болно. |
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2025/01/22
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлт...
-
Цаг үе2022/05/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2022/03/30
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Цаг үе2025/08/27
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь





