Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 24. Бархасвадь гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил
Сүүлийн үед баавгай ой, уулын бүсээс тал хээр, суурьшлын бүс рүү бууж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баавгайтай тааралдвал:
-Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх.
-Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох.
-Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй.
-Бамбарууштай баавгайд онцгой анхааралтай байж, бамбаруушид ойртохгүй.
-Хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох.
-Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байхыг зөвлөж байна.
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, эсхүл аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрсдөө барих, хөөж туух гэж оролдохгүй, хол зай барьж мэргэжлийн байгууллага болон орон нутгийн холбогдох албаныханд яаралтай мэдэгдэхийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
Цаг үе2024/03/04
ЭХЭМҮТ: Нярайн эндэгдлээс сэргийлэх ээлжит цахим хурал боллоо
-
Улстөр нийгэм2022/11/23
Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн аюулгүй байдалд анхаарч ажиллана
-
Шударга мэдээ2023/04/13
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо анхдугаар хуралдаан боллоо
-
Цаг үе2019/07/16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
