Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Аялал жуулчлалын үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Аялал жуулчлалын үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан энэ сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ удаагийн хуралдаанаар баталлаа.

Мөн “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажил, явцын танилцуулгыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, виз олгох журамд оруулсан өөрчлөлтүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх танилцуулгыг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа, аялал жуулчлалын цахим шилжилтийн талаар ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр,  Монгол-Оросын тур операторуудын форумыг зохион байгуулсан үр дүнгийн талаар Монголын Ресторан, зоогийн газруудын холбооны тэргүүн М.Есөнмөнх нар дэлгэрэнгүй танилцууллаа.

2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоог 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй юм. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна.

ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolia” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт аваад байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэгийн Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа. 

Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө. 

Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 

Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна. 

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Санал болгох