Улстөр нийгэм
Жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо
Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсагчид гадаа -20-30 градуст хонон өнжин шаардлагын хариугаа нэхэж байгааг нэг талаараа дэмжсэн ч нөгөө талаараа өрөвдсөн.
Яагаад гэвэл, тэд эрүүл мэндээрээ дэнчин тавиад цагаан захтануудтай тэмцэж байгаа учраас тэр.
Ашгүй, эрх баригчид жагсагчдын тавьж буй шаардлагыг хүлээн авч, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хуулийн байгууллага эхнээс нь шалгаж эхлэв. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар тусгасан.
Гэвч жагсагчдад энэ нь хангалттай биш байсан бололтой, өөр зүйл шаардан тэмцлээ үргэлжлүүлэв. Эхний шаардлага нь гэр барьж өгөх. Хотоос гэр барьж өглөө, даанч тэндээ байрласангүй.
Дараагийн шаардлага нь СТӨ-г нээх. Бас л шаардлага гэх үү, хүсэлт гэх үү, ямартай ч биелүүлэв.
Тэгсэн Ддиш, интернет, гэрийн дулаалга бүр хогоо шүүрдэх шүүр хүртэл нэхэж, нүүрсний хулгайтай тэмцсэн жагсаалыг утгыг алдагдуулах нь тэр.
Ингэж жагсана гэж байх уу даа? Ямар сайндаа л ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Одоо жагсагчдын шаардлагыг ойлгохоо болиод байгаа” гэж ярих вэ дээ. Уг нь мань хүн жагсагчидтай хамгийн олон удаа уулзаж, юу шаардаад байгааг нь хамгийн сайн мэдэх хүн шүү дээ.
Харин жагсагчид болохоор бид ирээдүйнхээ төлөө жагсаж байна, тэмцээд байнаа л гэх юм. Тэгвэл юуг нь өөрчилмөөр байна, яг юу шийдүүлмээр байна гэхээр зорилго байхгүй. Хуулиа өөрчил л гэнэ. Зарчмаа зөрчин барин өөрчилсөн хууль нь гууль болчихлоо гэнэ.
Яг юу нь гууль болгоод байна гэхээр “миний бодлоор бол болохгүй байна” гэнэ.
Нэрсээ зарла гэхээр нь эхнээс нь нэрсийг зарлатал биш байна л гэнэ. Ер нь бол тэр нэрсийг нь хуулийн дагуу гэм буруутайг нь тогоогоод шүүхээр оруулаад дараа нь гэм буруутай юм байна гэж зарлах ёстой юм үү дээ.
Юутай ч жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо. Цаашид тэднээс ямар хүсэлт, шаардлага тавихыг Балхжав бид 2 таашгүй л байна.
Улстөр нийгэм
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв
Зам, тээврийн яамны Автотээврийн Бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Зам, тээврийн яам “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах асуудлаар гурван талын Хамтарсан хорооны тавдугаар хурлыг цахимаар хийж, автотээврийн салбарт илүү өргөн хүрээтэй, уялдаа холбоотой хамтран ажиллах тухай асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Хурлаар талууд хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн олон улсын автотээвэрлэлт болон тээвэрлэлтийн явцад тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг харилцан солилцлоо.
Мөн 2026 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог өмнөх жилүүдэд солилцсон тоотой адил тал тус бүр 200 ширхэг байхаар тохиролцлоо.
Түүнчлэн хэлэлцээрт Бүгд Найрамдах Киргиз Улсыг нэгтгэн оруулах тухай нэмэлт Протокол байгуулах асуудлын талаар хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд бас зорчигч тээврийн зохицуулалтын талаар санал солилцлоо.
Тухайлбал, Хятадын талаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор БНХАУ-ын Далянь-Эрээн-Замын-Үүд-Алтанбулаг-Хиагт-Эрхүү чиглэлийн зорчигчийн тогтмол бус тээврийн маршрутыг нээх саналыг дахин гаргаж, зорчигч тээврийн маршрутыг тохирохтой холбоотойгоор хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг танилцуулж санал солилцлоо гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.10.24/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/ · Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал · Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
|
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ · Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай |
14.00 |
|||
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улсын хэмжээнд шатахууны нөөцийн агуулахын багтаамж, хүчин чадлыг 30 хоногоор нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгалаа.
“Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг, энэ өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна” гэж сайд Г.Дамдинням мэдээлэл хийхдээ танилцуулав.
-
Улстөр нийгэм2019/10/16
Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
-
Улстөр нийгэм2025/09/22
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам доллар...
-
Улстөр нийгэм2024/07/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо...
-
Цаг үе2020/01/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
