Үзэл бодол
АН-ын бүлгээс жагсагчдын эрхийг хамгаалж эрх баригчдад шаардлага өгнө
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, ил болсон оффтэйк гэрээнүүдийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Товч танилцуулгыг Ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат, эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нар хийлээ. Энэ оны 9 сард ОУВС-ын гаргасан тайланд “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа бөгөөд үүнээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болсон тухай мэдээллийг өглөө.
Мөн ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд ба жагсаалын эргэн тойрны талаарх танилцуулгыг Ажлын албаны дарга С.Эрдэнэболд танилцууллаа.
Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл: “Одоогийн байдлаар 9 гэрээ ил боллоо. Цаашид дахиад гэрээнүүд ил болох юм байна. Үүний цаана олон гэрээ байгаа. Нефть дамжуулах хоолойн гэрээ, Нүүрс баяжуулах гэрээ, Чалкотой хийсэн гэрээ алга байна. Бүгд тэрбум доллараар яригдана. Одоо ил болсон гэрээнүүдийг тоймлоод үзэхэд л 4 тэрбум долларын урьдчилгаа гэрээ байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК жилдээ 1 тэрбум долларын борлуулалт хийдэг компани. Ашиг нь биш борлуулалт нь. Гэтэл ирэх 4 жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Одоо дахиад нууц гэрээнүүд гарч ирвэл магадгүй 10 жил нүүрснээс олох орлогоороо гэрээ хийгээд хуваагаад авчихсан гэсэн үг. Тиймээс ард иргэд итгэхгүй байна. Оффтэйк гэрээ 2011 оноос эхлэлтэй. Гэтэл гэнэт гараад ирсэн мэт МАН-ынхан хаанаас гарч ирснийг гайхмааргүй байна. АН-ын бүлгээс эрх баригчдад шаардлага өгнө. Нэгдүгээрт хүний эрхийн асуудал байна. Гэр бариулахгүй гээд байна. Тиймээс төрийн өмч болох СТӨ-ний хаалгыг нээх хэрэгтэй. Жагсагчдад коридор, заалыг нь нээж өгмөөр байна. Эмч нар нь байрлаж, ОО нь нээлттэй байх шаардлагатай. Хоёрдугаарт, талбайд сүлжээ унагахаа боль. Эрх баригчид хүний мэдэх эрхэд халдаж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн хоёр парламентад МАН эрх барьж байгаа. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН дангаараа хүлээх ёстой. Энэ хариуцлагаас бултах гэж ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй. Аль нэг нам руу нялзаах гэсэн мэдэгдлүүд их явж байгаад харамсаж байна. Гадаа цугласан иргэдийн 20 хувь нь нүүрсний хулгайн асуудлаар, бусад 80 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна МАН өөрсдөө шүгэл үлээгээд шударга юм шиг харагдах гэж байгаа боловч анх олон улсын байгууллага нүүрсний хулгай чинь том хэмжээнд хүрлээ гэдгийг гаргасан шүү.
Бид иргэдтэйгээ хамтарч, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой. Олон их наяд төгрөг эргэлдэж байгаа юм бол яагаад ард түмэнд ашгийг нь өгөхгүй байгаа вэ. Тиймээс үүнийг шаардах ёстой. Мөн АН-ын бүлэг хувийн хэвшил рүү дайрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Олон шалтгаанаар хяналт шалгалт хангалттай ордог. Хяналтаа хийгээд явахгүйгээр хувийн өмчлөл рүү нь халдаад шууд төрд авдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Ардчилсан нам бол хувийн өмчид халдах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхэд шахалт үзүүлэх зэрэгт үргэлж эсрэг байр суурьтай байдаг. Жагсах цуглах эрх чөлөөг анх авчирсан Ардчилсан нам жагсаж буй залуучуудынхаа талд бат зогсож байгаа гэдгээ онцоллоо гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2021/07/01
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч у...
-
Цаг үе2024/09/03
Автомашинтай ухрахдаа 2 настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ
-
Цаг үе2026/06/03
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
-
Цаг үе2020/04/07
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
