Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Гандантэгчэнлин”, “Шинэ Соёмбо”, “25 дугаар суваг телевиз”, “Sunday” худалдааны төвийн хамгаалалтын албанд шаардлага хүргүүлэв

Огноо:

,

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Цахиур.мн мэдээллийн сайтад Шинэ Соёмбо гэх компанийн хамгаалалтын ажилчид Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн алба хаагчдын өмсөж хэрэглэдэг хувцас, хэрэглэлийг өмссөн талаар мэдээлсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан ЗХЖШ-ын Материал техникийн газрын холбогдох мэргэжилтнүүд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Багатэнгэрийн амны харуул хамгаалалтыг хариуцдаг “Шинэ соёмбо” хамгаалалтын алба болон “Төв гандан хийд”-ийн харуул, хамгаалалтад гарч байгаа энгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын холбогдох хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн холбогдох хэсгүүдийг танилцуулж мэдэгдсэн ба зөрчил арилгуулах үүднээс дараах газруудад албан бичгийг хүргүүлжээ.
 
“Гандантэгчэнлин”, “Шинэ Соёмбо”, “25 дугаар суваг телевиз”, “Sunday” худалдааны төв хамгаалалтын албанд:
“Танай байгууллагын харуул хамгаалалтын бүрэлдэхүүн нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл өмсөх, тэр дундаа батлагдсан загварын цэргийн хээрийн дүрэмт хувцас, цол, цэргийн байгууллагын бэлгэ тэмдгийн загварыг өөрчлөх, энгийн хувцастай хольж өмсөх зэргээр Монгол Улсын холбогдох хууль, эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлдэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын болон Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон цэргийн гэрээт албаны алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэдэг.
 
Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт /цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг.
 
Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд тэдгээр нь зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг тул цэргийн албаны нэр хүнд, цэргийн албанд зүтгэж байгаа бүрэлдэхүүний итгэл үнэмшил, цэргийн албаны мөн чанар, үнэ цэнийг алдагдуулах, цэргийн албаны нэр хүндийг гутаан доромжлох шинж чанартай үйлдэл гаргахгүй байх тал дээр анхааран зөрчлийг нэн яаралтай арилгаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 
Хэрэв цэргийн дүрэмт хувцсыг зориулалтын бусаар өмсөх буюу хэрэглэх эрхгүй этгээдүүд цаашид дахин өмсөж, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ.
 
Энэхүү шалгалт цаашид ч үргэлжлэх бөгөөд Цэргийн дүрэмт хувцас хэрэглэсэн, үйлдвэрлэсэн хэн бүхэнтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцуулах болно.
 
 
 
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох