Үзэл бодол
М.Цогт: Экспортын тээврийн хэмжээ нэмэгдэж, боомтын сэргэлт хэрэгжих боломж техникийн хувьд шийдэгдсэн
Манай улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засгийг томруулж, өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодрууллаа.
Тэрбээр “Манай улс нийт экспортынхоо 90 гаруй хувийг зөвхөн урд хөрштэй хийдэг. УБТЗ-ын экспортын тээврийн захиалга жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 2022 онд 48 сая тонн экспортын ачилт хийлгэх захиалга ирсэн. Жил тутам УБТЗ-ын экспортын захиалга өсөн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Өнөөдөр хөрш орнуудын төмөр замуудын хилийн хэлэлцээрээр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд хоногт 14 галт тэрэг өгч байгаа ч экспортын захиалгыг хангахын тулд галт тэрэг солилцоог хоногт 20 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гэвч Эрээн өртөө хилийн хэлэлцээрийн дагуу 14-өөс илүү галт тэрэг хүлээн авах бололцоогүй байсан. Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа энэ асуудлыг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Хятадын төмөр замын удирдлагуудтай оны эхэнд уулзах үеэрээ Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавьсны хариуд Хятадын тал Эрээн өртөөний боловсруулах хүчин чадлыг болон Эрээн-Жинингийн хоорондын нэвтрүүлэх чадварыг энэ онд багтаан нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн юм. Үүний дагуу Хятад нөхөд маань өнгөрсөн зунаас тус өртөөний өргөн болон нарийн царигийн галт тэрэг хүлээн авах явуулах замуудынхаа тоог нэмэгдүүлснээс гадна ялгалтын замуудаа галт тэрэг хүлээн авах явуулах дохиогоор тоноглож, шинээр замууд нэмж барьсан. Мөн Эрээн–Жинин хооронд таван зөрлөг шинээр нэмж барьсан гэсэн мэдээ ирүүлсэн.
Ингэснээр УБТЗ-ын экспортын ачилт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, боомтын сэргэлт жинхэнэ утгаараа хэрэгжих сайхан боломж техникийн хувьд шийдэгдэж байна гэсэн үг. Одоо харин хөрш төмөр замуудтайгаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлыг албан ёсоор тохирох шаардлага тулгарч байна.
Тиймээс бид энэ сарын 22-ноос эхлэх Орос-Монгол-Хятад гурван улсын хилийн хэлэлцээрт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх саналаа хүргүүлээд байна. Хэрэв талууд хоногт 20 галт тэрэг солилцох шийдвэрт хүрч чадвал бид зүтгүүр, вагон зэрэг техникийн хүчин чадлаа бэхжүүлэх шаардлагатай болно” гэлээ.
Эх сурвалж: УБТЗ
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Шударга мэдээ2026/01/15
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй а...
-
Улстөр нийгэм2021/12/28
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/08/11
Хүүхдийг товлолын дархлаажуулалтад хамруулж, халдварт өвчнөөс сэргийлээрэй!
-
Цаг үе2019/07/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
