Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засаг дарга Д.Сумъяабазар үе үеийн НИТХ-ын төлөөлөгч, удирдлагуудад талархал илэрхийллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ.  Тэрбээр үгийнхээ эхэнд НИТХ-ын дарга болон төлөөлөгчид, оюун бодол, эрдэм мэдлэг, чадвараа нийслэлийнхээ хөгжлийн төлөө зориулж ирсэн үе үеийн нийт төлөөлөгч, хотын удирдлагуудад Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг дэвшүүлээд хамтран зүтгэж байгаа НИТХ дахь АН, ХҮН, МАН-ын бүлгийн төлөөлөгч гишүүддээ талархал илэрхийлэв. Тэрбээр эхлээд өнгөрсөн 30 жилд нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг хэрхэн тэлснийг илтгэх тоо баримтуудыг танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн өрхийн тоо 3.3 дахин, бүртгэлтэй ААН байгууллага 11.3 дахин өсжээ. Улаанбаатар хотын ДНБ 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 оны эцэст 27.4 их наяд төгрөг болж өссөн. Нийслэлд авто замын нийт урт 5.5 дахин өссөн байна.
 

Засаг дарга Д.Сумъяабазар “...Монгол Улсад нутгийн удирдлагын байгууллагыг бие даан хөгжүүлэх, төлөвшүүлэх, хууль эрх зүй хийгээд бусад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд нэгэн зорилго нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг төлөвшүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажлыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна...” гэдгийг онцоллоо. 

Тухайлбал, нийслэл Улаанбаатар хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулснаар нийслэл Улаанбаатар хот нь бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хотуудаас ялгаатай тусгай хот юм гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж, цаашдын хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийхдээ нийслэл хотын онцлогийг харгалзан, тусад нь зохицуулах боломжийг бүрдүүлснийг тодотгов.  Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн мэргэн үгийг санаж, нутгийн өөрөө удирдах байгууллага,  засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, түмэн олноороо нэгэн зүгт харж  Их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд хороодын өнөөдрийн /2026.04.13/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. 
 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хүний эрхийн дэд хороо

· Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

· Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээлэл сонсох

14.00

“Их засаг”

2

Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо

· Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох

13.00

 “Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.13/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 ХҮН намын зөвлөлийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төрийн байгуулалтын байнгын хороо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж,  хэлэлцүүлэгт бэлтгэх  үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
13.00 “Их Эзэн Чингис хаан”
2 УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
13.30 334 тоот
3 Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Хууль зүйн байнгын хороо
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
16.00 334 тоот
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн трасст өртсөн 26 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ

Огноо:

,

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа.

Ингэснээр төслийн бүтээн байгуулалт эрчимжих үндсэн суурь нөхцөл бүрдэж байна.

Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Хүчин чадлын хувьд цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй ба уг станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.

Нийслэлээс дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бонд гаргаж, энэ нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн. Ингэснээр 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох