Цаг үе
Сургалтын төлбөрийн зээлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрүүллээ
Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд, харилцагчдад зориулсан уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шат дараатайгаар нэвтрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд тухайн хүний насны онцлог, цар хүрээнд тохируулан хадгаламж болон зээл, картын бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож байгаа юм.
Үүний нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдэд зориулсан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад зориулсан “Сургалтын төлбөрийн зээлийн” бүтээгдэхүүн юм. Мөн магистрант, докторант зэрэг мэргэжлийн зэрэг ахиулах шатны суралцагсад энэхүү зээлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой юм.
Та сарын 1,2% хүүтэй, 50 сарын хугацаатай, 100,000,000 төгрөг хүртэлх сургалтын төлбөрийн зээлийг Төрийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжээр дамжуулан судлуулах боломжтой. Та цалингийн эсвэл бизнесийн орлогоороо зээлээ судлуулаад сургалтын төлбөрийн асуудлаа хялбараар шийдээрэй.
Танд амжилт хүсье- Төрийн банк
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Цаг үе2024/07/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2021/05/06
Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч ас...
-
Цаг үе2023/10/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргү...
