Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Усанд осолдсон иргэнд хиймэл амьсгал хийж амьдруулжээ

Огноо:

,

НОБГ-ын “Аврах анги”-ийн бүлгийн дарга, дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо “Хар үзүүр” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд урсаж байсан 50 орчим насны эрэгтэйг уснаас гарган, 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан “Яаралтай түргэн тусламжийн төв 103”-ын эмчид хүлээлгэн өгчээ.
 
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд Туул, Хэрлэн голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсч, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомжгүй байдлын улмаас усанд осолдох тохиолдол нэмэгддэг тул иргэд та бүхнийг амарч зугаалахдаа аюулгүй байдлаа анхаарч, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ

Огноо:

,

Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.

Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:

  • Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
  • Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
  • Давхар вакум шилний оронд дан шилтэй
  • Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
  • Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй

Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.

Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох