Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 4 том хүн, 1 хүүхэд голын усанд осолдож амиа алдсан байна. Голын усны ослын дуудлага, эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй юм.

Иймд:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Хассуурийн Ганхуягийн санаачилгаар Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулжээ.

 Тус үзлэгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа нь онцлог юм.

Энэхүү үзлэгийн гол зорилго нь

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хавсарсан эмгэгийг эрт илрүүлэх
  • Оношилгоо, явцын хяналтыг сайжруулах
  • Сэргээн засах эмчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
  • Одоогийн байдлаар 40 орчим хүүхэд үзлэгт хамрагдаад байгаа бөгөөд:
  • Зүрхний төрөлхийн гажиг шинээр 2 хүүхдэд оношлогдсон
  •  Шөрмөсний мэс засал шаардлагатай 2 хүүхдийг мэс засалд бэлтгэж байна.

Мөн үзлэгийн үеэр “Ротари” сантай хамтран, ялангуяа доод мөчний саа, саажилттай хүүхдүүдэд зориулалтын тэргэнцэр хүлээлгэн өглөө.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дональд Трамп: АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт учруулахгүй, өөрсдөө санхүүгийн чадавхтай, бие даасан байх шаардлагатай

Огноо:

,

АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт учруулахгүй, өөрсдөө санхүүгийн чадавхтай, бие даасан байх шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолсон. Төрийн департамент нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудаас шинээр ирэх цагаачдыг улсын халамжид хамрагдахаас сэргийлэх үүднээс холбогдох дүрэм, журмыг хянан шинэчилж байна.

2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Төрийн департамент дараах улс орны иргэдийн  цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Үүнд:

Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөл, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни ба Херцеговина, Бразил, Бирм (Мьянмар), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Кот-д’Ивуар, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Молдов, Монгол, Монтенегро, Марокко, Непал, Никарагуа, Нигери, Хойд Македон, Пакистан, Бүгд Найрамдах Конго Улс, ОХУ, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен улсууд багтсан.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцов

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өүтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Mining week” арга хэмжээний үеэр байгуулсан геологийн шинжлэх ухаан салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлага судлах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар туссаны дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов.

Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.

Тус санамж бичгийн хүрээнд Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон БНХАУ-ын Вуханы Их сургууль болон МУИС-ын хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцов.

Мөн уурхайн хаалт, нөхөн сэргээлт, ашигт малтмалын нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр харилцан туршлага солилцох, аргачлал, стандартыг боловсруулах, практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцахын зэрэгцээ зарим бичил уурхай хэлбэрээр алт, жонш хууль бусаар олборлогч хувь хүн, хариуцлагагүй аж ахуйн нэгжийн уршигаар иргэд, олон нийтийн итгэлийг алдах, байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэх зэрэг зохисгүй үйлдлүүдтэй тэмцэх зорилгоор тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоёр улсын төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцож, холбогдох хариуцлага хүлээлгэхэд хамтран ажиллахыг Гуан Жи Өү сайдад санал болгов.

БНХАУ ашигт малтмал баяжуулах, боловсруулах чиглэлээр олон төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн сайн туршлагад тулгуурлан бага агуулгатай хүдэр (Au, Cu, Li, W, Zn, Fe, CaF2, Pb, Sn)-ийг баяжуулах хагас болон бүтэн үйлдвэрийн туршилт хийх хамтарсан лаборатори байгуулах, газрын тосны хайгуул хийх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналыг Байгалийн нөөцийн сайдад тавив гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох