Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 12-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱10:30-17:30 цагт: 20, 28-р хороо УСУГ-ын худгууд,
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱11:00-15:00 цагт: 10, 11-р хороо 100 айл 41/А, 41/Б, Цагдаагийн 34, 36,-р байрууд, 10-р хорооны задгай, ИБМТ-ийн урд талаар болон ойр орчмоор,
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱10:00-16:00 цагт: 5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24, 25, 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөп наран медикал, Баян Ханхөхий трейд, Сэрүүлэг констакшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, ЗДТГ 5-р хороо, Гранд моторс, Сэрүүн, Макс өргөө, Аж богд трейд, Бишрэлт трейд, Улаанбаатар синема, ХХК-ууд, Монгол Ханамаса, Нийслэлийн өмчийн газар, СУИС-ийн Соёлын сургууль, Их харанга /ялалт/, ЗГБН Захиргаа /СЕХ/, ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх газар, 18-р цэцэрлэг, Хүйсийн тэгш эрхийн төв, 50-р сургууль, НОБГ болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱10:00-16:00 цагт: 18, 19-р хороо 4-р хороолол 70-р сургууль, 13-р цэцэрлэг, 15, 15/1, 42, 46, 47, 47/А, 47/Б, 47/В, 48, 49, 50, 52, 52/А, 55, 56, 57, 60/А, 60/Б, 62, 63, 64, 65, 68, 70, 79, 81, 82, 83/А, 83/Б, 85, 85/А, ХД-84-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱10:00-17:00 цагт: 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Мобиком, Тэжээлийн үйлдвэр, Түмэн шувуут, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин товчоо, Шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор,
⏱10:30-17:00 цагт: 1, 22-р хороо Үзэмж үзэхүй судлал, Баянголын ам болон ойр орчмоор,
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
⏱11:00-17:00 цагт: 1-р хороо ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Хот тохижуулах, МХС-ны Налайх дахь салбар, Цагдаагийн хэлтэс, Спорт заал, 337-р ЦА-ийн ТВХ агуулах, Илч орд НӨТҮГ, Иргэн Бат-Өлзий, Чагчал, Эрдэнийн цахирмаа тал, Максам ХХК-ууд болон 1-хорооны 1, 2, 4-6-р гудамжууд
ТӨВ АЙМАГ
⏱08:00-17:00 цагт: Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар, Батсүмбэр сум Цагаан нуга орчмын гэр хороолол болон ойр орчмоор
⏱09:00-14:00 цагт: Эрдэнэ сум Сэрвэн гэр хороололын айл өрх, ААН-үүд
⏱10:00-16:00 цагт: Эрдэнэ сум Хуучин Эрдэнэ.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2025/09/19
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнх...
-
Цаг үе2024/04/08
Авто замуудын нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж эхэллээ
-
Улстөр нийгэм2019/08/09
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ...
-
Улстөр нийгэм2020/10/02
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатг...
