Шударга мэдээ
Тавдугаар сард 1844 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор визийн зөвшөөрөл, оршин суух сунгалтын үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сард 727 аж ахуйн нэгж, байгууллагын 3334 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.
Тодруулбал, 496 аж ахуйн нэгж, байгууллагын 1935 гадаадын иргэн виз зөвшөөрлийн хүсэлт, 231 байгууллагын 1935 гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас 1844 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1076 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Мөн “еvisa.mn” цахим системээр нийт 33 улсын 1327 иргэнд цахим виз олгож, 3 улсын 3 иргэний визийн хүсэлтэд татгалзжээ.
Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх үйлчилгээг https://immigration.gov.mn/mn/ сайтад хандан цахимаар авах боломжтой юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2864.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.


Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Шударга мэдээ
Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав
Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.
Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
-
Цаг үе2021/03/22
Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах угсаатан байна
-
Үзэл бодол2025/06/17
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо ...
-
Цаг үе2021/12/01
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Улстөр нийгэм2019/10/02
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
