Улстөр нийгэм
Шөнийн хог тээвэрлэлт хийхийг үүрэг болгов
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр хэлтсийн дарга нартай шуурхай хурал хийлээ. Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээллийг сонсож, дараах үүрэг даалгавруудыг өглөө.
Үүнд, дүүргийн хөрөнгө оруулалтаар өмнөх жилүүдэд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтад хяналт тавьж, сэргээн засварлах ажлыг яаралтай зохион байгуулах, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах чиглэлээр өдөр, шөнийн хог тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай хогоо хаяж буй аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хууль, журмыг танилцуулан холбогдох арга хэмжээг авах, улирлын чанартай ил задгай худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, мэдээлэл өгч зөвлөн туслан хамтран ажиллах, дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг сайтар хангахыг холбогдох хэлтэс, нэгжүүдэд үүрэг болголоо гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын улаан загалмайн нийгэмлэг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилтийг бууруулах агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, байгалийн гамшгийн аюулыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад орших юм.
Санамж бичгийн хүрээнд олон нийтэд экологийн боловсрол олгох, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд болон эмзэг бүлгийн иргэдийн оролцоог хангаж мод тарих, ногоон орчин бүрдүүлэх зан үйлийн өөрчлөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их сургуулийн зөвлөлийн дарга Qiu Yong-той уулзаж, Эрүүл мэндийн яам болон Цинхуа Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.
.jpg)
Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.
Тухайлбал, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Цаашид олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, салбарын хөгжилд ахиц гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
-
Үзэл бодол2020/04/02
Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буур...
-
Урлаг спорт2021/02/10
“Төмөр үхэр жилийн Сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хя...
-
Улстөр нийгэм2023/11/01
Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд “Шударга ёсны клуб” байгуул...
-
Шударга мэдээ2024/01/19
Улсын нөөцөөс зам, даваа гаргахад шаардлагатай авто грейдерийг олгохоор боллоо
