Үзэл бодол
Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Залуус эмх замбараагүй байдал бий болгох, хүч хэрэглэх, өдөөн турхиралт хийхээс ангид байж, жагсаалынхаа уур амьсгалыг эерэг, өөдрөгөөр хадгалж чадсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаж, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын дарга, удирдлагуудад хандаж дараах үүрэг, чиглэл өгөв.

Тухайлбал, зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын дотор хэрэглэхийг хориглох, 2022 оны төсөвтөө дахин таналт хийх, шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагатайгаас бусад тендерийг зогсоох, Шилэн дансанд хяналт тавих, төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах, энэ талаар авсан арга хэмжээнийхээ талаар яаралтай танилцуулахыг үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
