Улстөр нийгэм
15 хоногийн хугацаанд 639 гараашийг буулгажээ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гуравдугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн. Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж 2021 онд 1000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөөд байна.
Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийт 26 байршилд 10658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13% болж байгаа юм. Энэхүү ажил 08 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Иргэд олон нийтийн зүгээс газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байна. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба
Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
-
Шударга мэдээ2020/07/17
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танил...
-
Цаг үе2022/05/18
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ
-
Улстөр нийгэм2021/11/24
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2024/12/17
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлгүүд