Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 30. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бич өдөр.
Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, даорхны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Эрлэг лугаа учирна хэмээжээ.
Цаг үе
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
Ухаалаг камерын систем нэвтрүүлснээс хойш дараах үр дүн гарсан. Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийдэг болсон, авто машины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй авто машиныг илрүүлж, хяналт тавин ажиллаж байна.
Ингэснээр бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрлэн дохионуудыг зөв тохируулж, гэрлэн дохио удирдах тоог 50 хувиар бууруулсан. Үр дүнд нь нэг албан хаагчид ногдох ачааллыг бууруулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгосон.
Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан. Харин өнөөдрийн байдлаар 93 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирдан ажиллаж байна.
Цаг үе
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууд өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимуудад өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд, нээлттэй өдөр зарласан эхний хоёр өдрийн байдлаар нийт 2379 иргэд үйлчлүүлээд байна.

Музейн нээлттэй өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авч буй тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж, тооцож ирэхийг зөвлөе.

Тус музейн хувьд “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, “Монгол хаан “ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулахаас гадна музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд дэлгэн үзүүлсээр байна.
Энэ сарын 7-ны өдрийг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Цаг үе
“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Аз “НЗДТГ-тай хамтран баталсан төлөвлөгөө нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдол болон хяналт, ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд чиглэж байна. Төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 20 агентлагийн анхан шатны нэгжийн 2304 албан хаагч, үйлчилгээ авсан 1489 иргэн, хуулийн этгээдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, нийт 77794 өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ. Мөн иргэдийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, үйлчилгээний үйл явцын ойлгомжтой байдал, шийдвэрлэлтийн чанар, сэтгэл ханамжийн түвшнийг хамруулан судалсан. Судалгааны дүнгээс үзэхэд өргөдөл, гомдлын 94–98 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байгаа ч иргэдийн сэтгэл ханамж 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байна. Ялангуяа газар, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол түлхүү ирсэн байсан. Энэ нь асуудлыг зөвхөн хугацаанд нь бус чанартай, үр дүнтэй шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Чанаргүй шийдвэрлэсэн гомдол дараагийн шатны гомдлын үндэс болж, иргэдийн төрийн байгууллагад дахин хандах давтамж нэмэгдэхийн хэрээр сэтгэл ханамж буурах хандлага ажиглагдсан” гэв.
Иргэдийн зүгээс албан хаагчийн харилцаа, хандлага хангалтгүй, үйлчилгээний процесс ойлгомжгүй, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэл тодорхой бус гэсэн санал илэрхийлжээ. Харин албан хаагчид иргэдийн мэдээлэл дутмаг байдал, харилцааны хүндрэл нь ажлын ачаалалд нөлөөлж байгааг онцолсон байна. Иймд үйлчилгээний процессыг илүү ойлгомжтой болгох, шаардлагатай мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байршуулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн захиргааны байгууллагуудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, цаашид хэрэгжилтийн үр дүнг дахин сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлэхээр болов.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас байгууллага бүрийн салбарын онцлогт нийцүүлсэн богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах чиглэл өглөө.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2023/09/18
Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал боллоо
-
Улстөр нийгэм2024/07/17
Алба хаагчид голын эрэг дагуу зорчсон 10872 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэлээ...
-
Цаг үе2024/01/15
Алслагдсан гурван дүүрэгт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгоно
-
Цаг үе2025/06/06
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх ...
