
Цаг үе
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2022.03.03/ Улаанбаатар хотод түр 4, суурин 154 цэгт 158 багийн 753 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Цаг үе
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
Цаг үе
2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.
Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia апп болон яамдын цахим хуудсаар авна. Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-14-нд салбар бүрээр зохион байгуулна. Нийт 12 хэлэлцүүлэг болно.
Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн бүртгүүлнэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байна. Эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгах юм.
Цаг үе
2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар судлахад нийт 370 ослын улмаас 420 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 97, Хан-Уул дүүрэгт 88, Сүхбаатар дүүрэгт 67, Баянгол дүүрэгт 65, Сонгинохайрхан дүүрэгт 62, Чингэлтэй дүүрэгт 41 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Дээрх 420 хүүхдийн 270 нь явганаар, 68 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 82 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх" гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх;
Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;
Хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
-
Цаг үе2024/06/18
Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхааруулж байна
-
Цаг үе2025/02/18
“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ
-
Улстөр нийгэм2022/06/17
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна
-
Улстөр нийгэм2025/04/29
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зо...