Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ГХЯ: Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Харьков хотоос оюутнууд бүрэн гарч чадлаа

Огноо:

,

Манай ЭСЯ-ны ажилтнууд өнгөрсөн өдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосч аваад байна. Тэдгээрийн дунд Кировоград хотод  сурдаг 2 оюутан байна.

Мөн Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа. Харьков хотоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковаас манай оюутнууд бүрэн гараад байна.

Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна.

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд 2 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна.

Иргэдээс 2 дугаар сарын 27-ны өдөр 3 иргэн эх орондоо ирсэн бол 15 иргэн 3 дугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна

Огноо:

,

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Тодруулбал, хяналтын 20 оператор дөрвөн ээлжээр ажиллаж, ППМ100 болон түүнээс дээш заасан айл өрхүүдтэй бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шуурхай баг явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний хэлтсийнхэн айл өрхүүдэд ажилладаг.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг. 

  • Онц аюултай
  • Аюултай
  • Их бохирдолтой
  • Дунд зэргийн
  • Бага бохирдолтой 
  • Хэвийн

Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлжээ. Ингэхдээ  860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий.

Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг. Гэрээт ажилтнууд угаарын хордлогын байдал хүндэрсэн, тусламж авах шаардлагатай иргэдийн тухай дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.

Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:

  • Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
  • Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
  • Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Иргэд, жолооч нарын анхааралд!

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 08 цагийн байдлаар орон нутгийн зарим зарим замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу.

Одоогийн байдлаар:

-  Архангай - Цэцэрлэг

-  Булган - Бугат, Булган, Бүрэгхангай, Могод, Орхон, Хутаг-Өндөр

-  Завхан - Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс

-  Орхон - Баян-Өндөр

-  Увс - Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Сагил, Түргэн, Улаангом, Өндөрхангай

-  Хэнтий - Баян-Адрага, Биндэр, Дадал

-  Хөвсгөл - Баянзүрх, Галт, Жаргалант, Рашаант, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган аймаг, сумдад цас орсон байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Х:8 Найрамдал чиглэлийн замналд шинээр 8 зогсоол нэмэгдлээ

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Х:8 Найрамдал зуслан-5 шар чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, 8 зогсоолыг шинээр нэмж байна. 

Шинээр нэмэгдсэн зогсоолууд “Найрамдал 1-р зогсоол” (зүүн), ”Найрамдал 2-р зогсоол” (зүүн), “Найрамдал 4-р  зогсоол" (баруун, зүүн), “Найрамдлын 5-р зогсоол” (баруун, зүүн), ”Найрамдал 7-р зогсоол” (баруун, зүүн ) зогсоолыг нэмж, ”Баянголын ам" (зүүн), зогсоолын нэршлийг ”Найрамдал 1 зогсоол” (зүүн), болгон өөрчилж, “Хаадын зам” (зүүн), ”Найрамдал 2-р зогсоол” (зүүн), болгон өөрчилж ”Баянгол дэлгүүр” (баруун,зүүн), ”Найрамдал 3-р зогсоол" (баруун, зүүн), болгон өөрчилж ”Биг дэлгүүр” (баруун, зүүн), Найрамдлын 6-р зогсоол” (баруун, зүүн) болгон өөрчлөв. 

Х:8 чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох