Улстөр нийгэм
Мэдээ, мэдээллийн ШУДАРГА.МН сайт 13 нас хүрлээ
Монголын сайтын холбооны 2017 оны Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч сайт, МММ хүрээлэнгийн шилдэг сайтаар шалгарч байсан shudarga.mn сайт нь мэдээ мэдээллийг олон нийтэд түгээхээс гадна нийгэмд чиглэсэн хандив тусламжийн аянуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн юм.
Тухайлбал, "Ээж охидын өдөрлөг" цуврал арга хэмжээ, "Монгол хүн Монголын бахархал" шалгаруулалт, "Ээжүүдийн дэмжлэг" цуврал хандивын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд shudarga.mn сайттай хамтран ажиллаж байсан байгууллага, хамт олон, хувь хүмүүс, тус сайтад ажиллаж байсан сэтгүүлч, уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.11.19/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
|
2 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
Улстөр нийгэм
Г.ЗАНДАНШАТАР: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхий сайд Г.Зандшатар хатагтай Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон бол түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг бататгалаа.
“Оюутолгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлов. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон.
Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэт өндөр, одоогийн аргачлал нь шударга бус, Монголын талд үр ашиггүй байгааг Ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт, бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.
Мөн “Оюутолгой” компанийн санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж, шударга, нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн төлөө Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кейти Жаксон илэрхийллээ.
