Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банкны “Хүндэтгэлийн аян – 2022” урамшуулалт аян эхэллээ

Огноо:

,

Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк” байх зорилтын хүрээнд 2021-2024 онд дундаж давхрагыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгж, 400 орчим АТМ, 3500 картаар үйлчлэгч байгууллага, 4200 ажилтнуудаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчиддаа түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд чиглэсэн, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

Төрийн банк харилцагчдынхаа урам зоригийг нэмэх, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор олон төрлийн урамшуулалт аянуудыг зохиодог. Эдгээрийн нэг нь жил бүрийн цагаан сарын баярыг угтан ахмад харилцагчдаа хүндэтгэл үзүүлэн зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян” үйл ажиллагаа бөгөөд энэхүү аян нь уламжлал болгон зохиогдоод 10 дахь жилээ угтаж байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хот болон орон нутгийн хамгийн өндөр настай 155 ахмадууддаа гарын бэлэг гардуулах бөгөөд Сар шинийн босгон дээр 45 ахмад харилцагч урамшууллын эзэн болох боломжтойгоороо онцлог юм.

Хүндэтгэлийн аяны хүрээнд 2022оны нэгдүгээр сарын 3-31-нийг дуустал шинээр болон нэмэлтээр тэтгэврийн зээл авсан, тэтгэврийн карт шинээр болон нэмэлтээр захиалан Гялсбанканд бүртүүлсэн, мөн өөрийн нэр дээр хадгаламж нээсэн болон хадгаламжиндаа мөнгө нэмсэн ахмад харилцагчид урамшууллын хөтөлбөрт оролцох боломжтой юм.

  • 2 харилцагчийг 4,000,000 төгрөг
  • 3 харилцагчийг 3,000,000 төгрөг
  • 4 харилцагчийг 2,000,000 төгрөгийн н тэтгэврийн зээлийг чөлөөлнө.
  • 5 харилцагчийн Төрийн банкан дахь хадгаламжинд 1,000,000 төгрөг
  • 31 харилцагч тус бүрт 100,000 төгрөгийг урамшуулал бүхий ОУ карт болон жилийн хураамж болох 20,000 төгрөгөөс чөлөөлөх юм.

Урамшууллын эздийг 2022 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр буюу битүүний өдөр “25-р суваг” телевизээр тодруулна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох