Цаг үе
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана
Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 84, II тунд 160, нэмэлт сэргээх тунд 5294, нийт 5538 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.4 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2978 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68125 (76.6 хувь), 16-17 насны 26822 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.12.08/ Улаанбаатар хотод 173 суурин, 20 явуулын, 14 түр цэгт 209 багийн 929 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 20 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.







Цаг үе
"E-Mongolia” системийн аппликейшнийг хуурамчаар үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа
"E-Mongolia” системийн аппликейшнийг хуурамчаар зохион бүтээж, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бусад лавлагааг хуурамчаар үйлдэн худалдан борлуулдаг байсан этгээдүүдийг баривчиллаа.
Цаг үе
Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна
Сүүлийн үед Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон байгууллагад Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой гомдол, санал удаа дараа ирж байна.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг танилцуулж байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой.
2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байна.
|
Хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн зорилго: |
Хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн харьяалах улс: |
||
|
Хөдөлмөр эрхлэх |
17944 |
Бүгд Найрамдах Хятад Ард Улс |
21377 |
|
Хөрөнгө оруулах |
5377 |
Оросын Холбооны Улс |
2910 |
|
Суралцах |
4591 |
Бүгд Найрамдах Энэтхэг Улс |
1753 |
|
Цагаач |
1635 |
Бүгд Найрамдах Солонгос Улс |
1557 |
|
Бусад (албан, шашин, гэр бүл, хувийн) |
4694 |
Америкийн Нэгдсэн Улс |
1110 |
|
|
|
Бусад |
5534 |
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгож байна.
Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг.
Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" сэдвийн хүрээнд 2026 оны Тавдугаар сарын 7-ны өдөр Үндэсний Номын сангийн салбар төвд цахим, танхим хосолмон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, БНТУ зэрэг улсаас эрдэмтэн судлаач нар оролцож, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал сэдвүүдээр хийгдсэн судалгаа, шинжилгээнүүдээ танилцуулж, илтгэл тавив.
Тодруулбал, МУБИС-ийн Боловсрол судлалын докторант П.Батчулуун “Сэтгэл гутрал оноштой үйлчлүүлэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан дүн”, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, докторант А.Баярхүү “Өсвөр насны хүүхдийн өөрийн удирдлага зохицуулалттай суралцах чадварын судалгаа”, ҮБХИС-ийн докторант, Хошууч Б.Батгэрэл “Цэргийн алба хаагчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдлыг харьцуулсан судалгааны үр дүн”, БНАСУ-ын Анян их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн дэд профессор Жин Хээ Ким /Jin hee Kim/ “Хиймэл оюун ухааны эрин үеийн ажил мэргэжлийн түгшүүр: нийгмийн сэтгэл зүй ба карьер”, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Есөн-Эрдэнэ “Нийгмийн хамгааллын салбарын зарим мэргэжилтнүүдийн дам стресс болон ажлаас халшрах хам шинжийн хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн зохицуулалтын нөлөөг судалсан нь”, Турк улсын Хажэттэпэ Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгөөний магистрант Д.Ариунзаяа “Эрт үеийн дасан зохицоогүй схемийн хэмжүүрийн монгол хувилбарын нутагшуулалт ба оюутнуудын схемийн тархалт” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд илтгэлүүд бүрэн эхээрээ эмхтгэл болон хэвлэгдэх юм байна.
-
Улстөр нийгэм2021/09/30
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
-
Улстөр нийгэм2023/08/15
Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө
-
Цаг үе2021/04/27
"Ковид-19" халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ
-
Улстөр нийгэм2020/11/03
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
