Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.24/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.24/

 

10.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 

334 тоот өрөөнд

16.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-т мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа. Туулын хурдны зам дээр шийдэл гаргана. Сэлбэ хот орон сууцжуулах төслийг эрчимжүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ. Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс тендер зарласан шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
  2. Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
  3. Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
  4. Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
  5. Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
  6. Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
  7. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  8. "Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  9. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  10. Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
  11. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавихыг тус тус үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” худалдааны төвд ажиллалаа. Үүний дараа тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, улс оронд хулгай, дээрэм хэрээс хэтэрч, төсөл, тендерээс гадна иргэдийн амьжиргаа, хүнсний хэрэглээнд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж шүүмжиллээ.

Тэрбээр “Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа. Үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8000 орчим тонн мах нөөцөлсөн бол энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн. Есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийж, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлсэн. Нөөцийн махыг 386 цэгээр борлуулж байгаа” гэв.

Гэвч Ерөнхий сайдын хэлснээр, шалгалтаар зарим борлуулалтын цэгт нөөцийн мах огт ирээгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн гэх мэдээллийг дурдав.

Н.Учрал “Энэ мах хааччихав аа. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, Туулын хурдны замын төслийн асуудлыг эцэслэх шаардлагатайг онцолж, уг төслийн ард ашиг сонирхол үүссэн эсэхийг шалгах ёстой гэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна” гэж мэдэгдэв.

Мөн нийслэлд хэрэгжиж буй бүх төсөл, тендер, үйл ажиллагааг шалгах зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулах ажээ.

Гэвч Ерөнхий сайдын хэлснээр, шалгалтаар зарим борлуулалтын цэгт нөөцийн мах огт ирээгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн гэх мэдээллийг дурдав.

Н.Учрал “Энэ мах хааччихав аа. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, Туулын хурдны замын төслийн асуудлыг эцэслэх шаардлагатайг онцолж, уг төслийн ард ашиг сонирхол үүссэн эсэхийг шалгах ёстой гэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна” гэж мэдэгдэв.

Мөн нийслэлд хэрэгжиж буй бүх төсөл, тендер, үйл ажиллагааг шалгах зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулах ажээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Чойр-Замын үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын   2024-2028-ны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжил болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Чойр-Замын Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ (2026.05.17) боллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө”, мөн бүс нутгийн болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд Чойр, Замын-Үүд чиглэлийн 435.3 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингээд Зам, тээврийн яамнаас 2 үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарч, өнөөдрөөс барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Чойр-Замын-Үүд чиглэлийн хүнд даацын авто замын төсөл өнөөдөр ийнхүү эхэлснээр Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэх, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилт хэрэгжих үндэс болж байгааг дуулгахад таатай байна. Товчоор хэлбэл, бид Азийн замын эхлэлийг тавьж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих дэд бүтцийн шинэ жишиг төсөл болох боломжтой гэж үзэж байна. Учир нь улсын төсвөөс 500 сая ам.долларын хөрөнгө гаргаж барих нь өрийн дарамт нэмэгдүүлэх, өндөр хүүтэй зээл авах шаардлага үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин энэхүү төсөл нь дээрх эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлж, төрөөс шууд хөрөнгө, ажиллах хүч гаргахгүйгээр 30 жилийн дараа стандартын шаардлага хангасан, иж бүрэн их засвар хийгдсэн авто замыг үнэ төлбөргүй хүлээн авах нөхцөлөөрөө онцлог юм.

Зам, тээврийн яамнаас цаашид их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан ийм төрлийн авто замын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн онцоллоо.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллараар тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд “Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК нь 435.3 км авто замыг 7 хэсэгт хуваан, өөрсдийн 7 зам ангийг ажиллуулж гүйцэтгэхээр болсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ15 цаг 28 минут

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай...

Цаг үе15 цаг 31 минут

Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн тү...

Цаг үе15 цаг 43 минут

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар...

Улстөр нийгэм15 цаг 46 минут

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилг...

Цаг үе15 цаг 50 минут

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

Цаг үе16 цаг 3 минут

329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг ...

Цаг үе16 цаг 9 минут

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргий...

Шударга мэдээ16 цаг 16 минут

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ

Цаг үе2026/05/18

Японы хөрөнгө оруулагчдыг урилаа

Цаг үе2026/05/18

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулг...

Санал болгох