Улстөр нийгэм
Ази тивийн сарлагийн аж ахуй, сүү үйлдвэрлэлийн талаар хэлэлцлээ
Ази тивийн сүүний түншлэлийн бүс нутгийн олон улсын цахим хэлэлцүүлэг болж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас дотооддоо сарлагийн удмын санг хамгаалах, сүргийн цус сэлбэлт, үржлийн ажлыг тогтмол зохион байгуулах, сарлагийн сүү, хөөвөр зэрэг түүхий эд, бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд олон арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Говь-Алтай, Архангай аймагт “Сарлагийн фестиваль”, сүрэг сайжруулсан арга хэмжээг зохион байгуулдаг” гэдгийг онцоллоо.
Сарлагийн аж ахуй нь өндөр уулын бүсэд, хязгаарлагдмал орон зайд байршиж, байгаль цаг уурын эрс тэс орчинд дасан зохицсон, өвөрмөц эко орчин бүхий онцлогтой стратегийн нэн чухал салбар. Сарлаг дагасан малчдын соёл, уламжлал, зан заншил, сүү боловсруулах, хэрэглэх уламжлалт мэдлэг, арга ажиллагааг орчин цагт үнэ цэнтэй хадгалах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын амьдралын чанарыг сайжруулах нь цаг үеийн шаардлага болж байна. Ялангуяа, сарлагийн сүү нь технологийн шинж чанар, бүтцээрээ өвөрмөц учраас хүнсний зориулалтаар боловсруулах, хэрэглэх арга ажиллагаанд анхаарах хэрэгтэйг Т.Жамбалцэрэн дурдлаа.
Ази тивийн бүсийн олон улсын арга хэмжээнд сарлагийн аж ахуй, сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлсэн арга туршлага, үр дүн, гарц, шийдэл, ололт, амжилтаасаа Бутан улсын Мал аж ахуйн газар, Непал улсын Сүүний салбарын үндэсний зөвлөл, Энэтхэг улсын Сарлаг судлалын төв, Хятад улсын сүүний холбоо, “Treasure of Plateau” байгууллага, мөн Монгол Улсын сарлагийн холбооныхон санал, хүсэлтээ нээлттэй хуваалцлаа.
Хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Дэлхийн “Юрта” холбооноос хамтран зохион байгууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
Улстөр нийгэм
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.
Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо |
· Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох |
16.00 |
“Үндсэн хууль” |
|
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Төсвийн байнгын хороо |
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан · Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Бусад |
10.00 |
“Их засаг” |
|
3 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
13.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
4 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ |
· Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
- |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
5 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Бусад |
14.00 |
“Их засаг” |
|
6 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Бусад |
15.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
