Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид, Ажлын албаны хамт олон нэгдэж Баянгол Агропарк ОНӨААТҮГ-т Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй суулгац тарилаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, “Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратегийг боловсруулж, улс үндэстнээрээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, 2030 он хүртэл бэлтгэх, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү үндэсний хөдөлгөөнд БГД-ийн 220 гаруй мянган иргэнийг төлөөлөн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдсон МАН, АН, ХҮН-ын төлөөлөл бүгд хүрэлцэн ирж эв санаа нэгтэйгээр гар бие оролцож буйд таатай байна. Та бидний хамтдаа тарьж буй эдгээр модод улам сайхан ургаж дэлгэрэхийн ерөөл өргөе!” хэмээн хэлсэн юм.

Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулж тус паркийн 5000 м2 талбайд "Аз жаргалын ногоон төгөл"-ийг үүсгэн байгуулж, Нарс, Агч, Голт бор, Улаан сарнай, Өрөл зэрэг моддын 300 суулгацыг суулгаад байсан бол энэ өдөр 200 суулгац тарьж, усаллаа гэж Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина

Огноо:

,

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.

Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.

Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.

Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой.

Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байна

Огноо:

,

Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн, чанаргүй "хиймэл" дуунуудыг өөрсдийн сангаасаа устгах шинэ алгоритмыг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн сая, сая дуу стриминг орлогын тодорхой хувийг "хулгайлж" байсан бол одоо энэ мөнгө жинхэнэ хөгжимчид, хөгжмийн зохиолчдод очих боломж бүрдэж байна.

Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд өдөр бүр стриминг платформуудад 100,000 гаруй шинэ дуу нэмэгдэж байсны 20-30 хувь нь ямар нэг байдлаар AI-ийн оролцоотой байжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/05/10

“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарин...

Цаг үе23 цаг 50 минут

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруула...

Цаг үе23 цаг 51 минут

Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөл...

Шударга мэдээ23 цаг 53 минут

Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулахад нөлөөтэй т...

Цаг үе23 цаг 57 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүү...

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Цаг үе1 өдөр.өмнө

"E-Mongolia” системийн аппликейшнийг хуурамчаар үйлдсэн этгээдүүди...

Цаг үе1 өдөр.өмнө

Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж ...

Цаг үе2026/05/07

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилг...

Санал болгох