Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны энэ улиралд багтаан боловсруулж дуусгана

Огноо:

,

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 12-ны өдөр холбогдох албаныхантай уулзлаа.

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн юм.  

Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Монгол Улсын Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич энэ үеэр онцолж байв.

Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох,  ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ.

Энэ хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ татах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулж шийдүүлэхээр тогтов.

Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд   хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх  тооцоолол гарчээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Монгол, Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулах ажлын Солонгосын талаас гүйцэтгэгч Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн төслийн багийнхантай уулзлаа.

Ховор металлын хамтарсан судалгааны төвийг энэ оны арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Төслийн хүрээнд "Геологийн судалгаа-шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн газрын ховор элемент, ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгос Улсын баяжуулах технологийг нутагшуулах лаборатори байгуулах, хүний нөөцийг бэлтгэх болон хоёр орны аж ахуйн нэгжүүдийг ховор металлын чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Огноо:

,

2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газрууд энэ оны эхний хагас жилийн ажлаа тайлагнаж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлж, 5.2 их наяд төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Харин энэ 2025 оны эхний хагас жилийн байдлаар Уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж, 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан.

2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газруудыг бүтээмжээ нэмэгдүүлж, зардлаа бууруулан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тайлангийн хурлаар үүрэг болголоо.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн тайлангийн хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн болон ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 26-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох