Үзэл бодол
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны “Алтан цэгцүүхэй” өрхийн эмнэлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллалаа.
“Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд есдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 65.5, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 306710 хүн хамрагдаад байна.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, вакцины хоёр тунтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж буй том хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа.

Тэрбээр “Цар тахлын эсрэг үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэж хүн төрөлхтөн үзэж байна. “Ковид-19” вирус цаашид хэдэн удаа мутацид орж, өөрчлөгдөж, хэр удаан үргэлжлэхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Засгийн газар эрсдэлийг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхмаар дасан зохицох бодлого баримталж байгаа. Эрүүл мэнд-эдийн засгаа сэргээхэд гуравдугаар тун чухал байна. Төр вакцинаа бэлдэж, иргэд нь халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байж цар тахлыг даван туулна гэж ДЭМБ үзэж байгаа. Тиймээс иргэдийг гуравдугаар тундаа хамрагдахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт 270 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдахаас нэг, хоёрдугаар тунд 80 хувь нь хамрагджээ. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдалт долоон хувьтай байгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Тус дүүрэгт дархлаажуулалтын байнгын болон явуулын тус бүр дөрвөн цэг ажиллаж байна.
Нийслэлд явуулын зургаа, суурин 458, орон нутагт 21 амйгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэнд 84 төв, 333 сумын эмнэлэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм. Эдгээрт вакциныг сайн дурын үндсэн дээр сонголттой хийж байна.
Есдүгээр сарын 30-ны байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины 1 064 020 сая тун нөөц (үүнээс Вероцелл 686560 мянга, Пфайзер 377340 мянган тун, Спутник вакцин 120 тун) байна. Цаашид КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэг сая тун, Засгийн газрын худалдан авалтаар 1.2 сая тун Пфайзер, нийт 2.2 сая тун вакцин авах юм.Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2022/06/27
1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ
-
Цаг үе2020/09/30
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар з...
-
Цаг үе2024/06/07
Нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн 7 суманд ажиллаад ирлээ
-
Цаг үе2025/12/18
Бичил санхүүгийн бодлогын зөвлөл хуралдлаа
