Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөлд ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын саналыг сонслоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна.

Цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээхэд ажил олгогч эзэд ,баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд онцоллоо. Цар тахлын үеийн эдийн засгийн шинэ сэргэлтийн  хуулийн төслийн үзэл санаа нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын гишүүд саналаа хэллээ. Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг “ Дотоодын авто замын компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Замын тендерийн ажилд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлж өгвөл цар тахлын хямралын үед  компаниудад дэмжлэг болно”.

Монголын нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглүүлэхэд Засгийн газар яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна. Томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварыг хойшлуулах эсвэл тэглэх санал хүргүүлж байна”.

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Т.Баярсайхан “ Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Манай салбарынхан цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үед арьс ширний урамшууллаас татгалзахад бэлэн байна. Харин Эмээлтийн газар,  дэд бүтцийн асуудлыг шийдвэл хувийн хэвшил тус газар  биотехнологийн парк байгуулах саналтай байна. Үүнд Засгийн газрын дэмжлэг чухал байна” гэв.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын энэ мэт саналыг Ерөнхий сайд "Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"- ийн төсөлд тусгахаа хэллээ. Төгсгөлд нь Ерөнхий сайд “Өнгөрсөн 30 жилд гарсан алдааг нуугаад халхавчлаад явах биш бүгдийг ил тод яриад хамтдаа шийдээд явъя. Жишээ нь улсын төсвөөс 2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Халамжаас татгалзан ажлын байр бий болгож хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлтэй ажиллаж байна.  Асуудлыг шийдэхэд улстөржилтөөс татгалзаж, төр хувийн хэвшлийн ажлыг булаах биш  зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн дэмжиж ажиллах болно” гэлээ.

Өнөөдрийн уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд тусгах, мэргэжлийн холбоодын төлөөллийг Засгийн газрын байгуулсан 5 дэд хороонд нэмж оруулан ажиллуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр

  • Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
  • Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ4 цаг 25 минут

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүү...

Цаг үе4 цаг 28 минут

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна

Улстөр нийгэм4 цаг 30 минут

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17,...

Цаг үе4 цаг 34 минут

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590...

Цаг үе4 цаг 37 минут

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм4 цаг 48 минут

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шат...

Шударга мэдээ4 цаг 50 минут

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсд...

Цаг үе4 цаг 52 минут

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улстөр нийгэм5 цаг 5 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төр...

Цаг үе5 цаг 10 минут

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Санал болгох