Үзэл бодол
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна.
Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулах юм.
Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 3 давхарт 302 тоотод болно. Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно.
“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 10 дугаар сард “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.