Цаг үе
Нийслэлд 11 төрлийн халамжийг давхардсан тоогоор 1,088,314 хүн авчээ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ.
Тус газар нь нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 онд улсын хэмжээнд нийт 1,325,019 иргэн тэтгэвэр, тэтгэмж, халамж, тусламж, хөнгөлөлт...зэрэг 11 төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бол 2021 оны эхний хагаст энэ тоо 1,088,314 болоод байна.
Тухайлбал, өнгөрсөн сард нийслэлд 14,380 өрхийн нийт 80,599 хүн хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцааг авсан бөгөөд үүнд 930 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Түүнчлэн хуралдаанаар нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцтай танилцсан юм.

Түүний зэрэгцээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор баталсан “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулснаас хойших үйл ажиллагааны үр дүнг сонсож хэлэлцэв. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 150 хороонд 123 хадгаламж зээлийн хоршоо байгуулан 2014-2016 онд нийслэлийн төсвөөс 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон ч 2021 оны 08 дугаар сарын байдлаар зээлийн эргэн төлөлт 6.5 тэрбум төгрөг буюу ердөө 46 хувь байгааг албаныхан танилцууллаа. Хуралдаанд мөн “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Чулуундолгор оролцож, халамжийн чиглэлээр гаргаж буй бодлого шийдвэр, гүйцэтгэж байгаа арга барил, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, байр сууриа илэрхийллээ.

.jpg)
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Улстөр нийгэм2020/12/24
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ...
-
Улстөр нийгэм2020/06/30
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа
-
Цаг үе2025/06/16
Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тох...
-
Цаг үе2023/08/21
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
