Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Д.Сумъяабазар: Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаас нь дэмжинэ

Огноо:

,

Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр болсон. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн “Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч өдгөө 1.5 саяд хүрч, хотын даац гурав дахин нэмэгдсэн нь иргэдийн амьдралд нэлээдгүй хүндрэл үүсгээд байна. Хотын төвөөр “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 35 км цагийн хурдтай вагоны тээвэрлэлт өнгөрч байгаа нь 120-160 минутын замын түгжрэлийг үүсгэдэг. Үүнээс харахад “Улаанбаатар төмөр зам” нийслэлийн түгжрэлд хэр зэрэг нөлөөлж байна вэ гэдэг нь тодорхой асуудал юм. Түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, Улаанбаатар хотын хаяа, дагуул хотуудыг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа нь нийслэлийн хөгжилд үнэтэй, жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад Богдхан төмөр замын төсөл онцгой ач холбогдолтой бөгөөд  хотын даргын хувьд тус төсөл эхэлж буйд туйлын баяртай байна” хэмээлээ. Мөн тэрбээр Богдхан төмөр замын ажил нэг минут ч гацах учиргүй бөгөөд нийслэлийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус компани нь Монголын анхны инженеренгийн компани бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар, зөвлөгөө өгөн ажилласан. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн I зэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээгээд, бүтээн байгуулалтад хамтран оролцож буй зэвсэгт хүчний байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

10.00

“Их хуралдай”

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл

14.00

Дэлгэрэнгүй унших

Санал болгох