Улстөр нийгэм
Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

Коронавирусын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 119 лавлах төвийн 1 дүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгч буй.
Харин эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид 2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөөг өгч байна. Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.
Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж 40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.
Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, Офицеруудын ордон “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газрууд энэ оны эхний хагас жилийн ажлаа тайлагнаж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлж, 5.2 их наяд төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Харин энэ 2025 оны эхний хагас жилийн байдлаар Уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж, 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан.
2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газруудыг бүтээмжээ нэмэгдүүлж, зардлаа бууруулан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тайлангийн хурлаар үүрэг болголоо.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн тайлангийн хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн болон ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 26-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол Улсад Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргээд, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
КОЙКА бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тус байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Чан Вон Сам цаашид хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
-
Улстөр нийгэм2022/08/18
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт чуулна
-
Улстөр нийгэм2020/11/12
Монголын сайтын холбоо уриалга гаргалаа
-
Шударга мэдээ2022/10/05
С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
-
Улстөр нийгэм2024/11/05
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Сингапур Улсаас манай улсад суугаа Э...