Үзэл бодол
2700 мкв талбай таны өмч болно

“Монголын Хүлэмжийн Фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт бол хүлэмжийн аж ахуй эрхэлснээр орлого олж болдог гэдгийг олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө нотлон харуулж яваа хүн. Тэрбээр шувуун фабрикт хүлэмжийн аж ахуй эрхэлж, улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, юуцай зэрэг нарийн ногоог тариалан өрх, худалдааны цэгүүдэд нийлүүлдэг.
Улаанбаатарт амралтын өдрүүдээр Х.Алтанцацралтын хүлэмжийг зорьж, долоо хоногийнхоо хэрэгцээний ногоог базаадаг айл өрхүүд ч олширсон. Мөн хүлэмжийн аж ахуйн сургалтыг тогтмол зохион байгуулснаар шинээр бизнес эрхлэгчид, хүүхдүүдэд ч үр өгөөжөө өгч эхэллээ. Үргэлж шинийг санаачилж явдаг тэрбээр “Өвлийн хүлэмжийн агропарк” байгуулах тухайгаа зарлаж эхэллээ.
Хүлэмжийн аж ахуй сонирхогчдод энэ нь нэн таатай санал юм. Х.Алтанцацралтын талбайд өөрийнх нь бүтээн босгосон дөрвөн хүлэмж бий. Тухайн хүлэмжүүдэд тариалсан ургацаараа ЖДҮ-ээс авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулдаг билээ. Харин үлдсэн талбайг тэрбээр тус аж ахуйг эрхлэх сонирхолтой хүмүүст санал болгож “бэлэн хоол” үмхүүлэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ.
40 хүлэмж барьж байгуулах боломжтой уг талбайд нэг хүнд 1000 мкв талбайг хүлэмжийн талбай, амьдрах байр болон ЖДҮ-ийн байр барих газар 600 мкв, жимсний талбай болон ил талбайд ногоо тарих, машины зогсоолын газар 1100 мкв талбайд оноож өгөх юм байна. Хүлэмжийн аж ахуйд ажиллах боловсон хүчинд мэргэжлийн зөвлөгөө өгч, чадавхи суутал нь сургахаа мэдэгдлээ. Монгол Япон төвд 2019.08.23-ний өдөр 17 цагт “Өвлийн хүлэмжийн агропарк” төслийн танилцуулга хийгдэнэ. Ургадаг уурхайтай больё гэсэн хүн бүхэн ирж болох нь.
Утас: 9105-5608
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.