Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нар цахим уулзалт хийв

Огноо:

,

Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нар цахим уулзалт хийв. Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин зохицуулагч яриандаа дурьдлаа.

Коронавируст халдварын хариу арга хэмжээний үеийн нэгдсэн зохицуулалтын баг байгуулах саналын дагуу "Ковид -19"ийн нөхцөл байдлыг хянаж ажиглан, улмаар зөв шийдвэрийг аль ч түвшинд (өрхийн, бизнес эрхлэгчид, Засгийн газар болон олон улсын байгууллагуудын түвшинд) гаргахад зориулан НҮБ "КОВИД-19 үеийн Монгол Улсын нөхцөл байдал" гэсэн вэбсайт боловсруулсан байна.

Энэ сайт нь /http://covidmongolia.mn/ Монгол Улс дах цар тахлын нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломж бүрдүүлэх бөгөөд ард иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилготой юм.
Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг цахим судалгаагаар авч харуулахаас гадна албан ёсны статистик мэдээлэл, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн тойм,  Засгийн газрын гол шийдвэр,   төр, хувийн хэвшлийн тусламж, хандивын  мэдээлэл зэргийг нэг дор харах боломж олгож байна. 

Энэ нь Монгол Улс дахь Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л мэдээллийг оруулж, нэг цонхны үйлчилгээний хэлбэрээр  ажиллахыг зорьсон бөгөөд НҮБ-ын агентлагуудаас хэрэгжүүлсэн судалгаа, тэдгээрийн холбоос, НҮБ-ын нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөн дэх судалгаанууд багтжээ.

Мөн Үндэсний статистикийн хороо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм болон бусад байгууллагын цар тахалтай холбоотой тайлангуудыг оруулсан байна.

НҮБ нь Улсын онцгой комиссын Эрсдлийн мэдээлэл, харилцаа холбооны багийн ажлыг дэмжиж, нийгмийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор харилцаа холбооны сувгуудаар дамжуулан хүргэх мэдээлэл, контент үүсгэх техник, технологийн дэмжлэг үзүүлж  байгаад Шадар сайд талархал илэрхийлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.22/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

10.00

“Их хуралдай”

· Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

· Бусад

14.00

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ

Огноо:

,

МАН-ын Бага хурал шөнөжин хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ. 

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.

Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох