Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцлон тэмдэглэв. Нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхээр УИХ-д суудалтай зарим намд зөвшилцөх бичиг илгээжээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна.
Тус бичигт "Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгарсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.
Тус саналын бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.17/ хэлэлцүүлэг, сонсголын товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол · Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах |
09.30 |
“Их засаг” |
3 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм |
09.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.06.17/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт · “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл · “Сэлбэ дэд төв”-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох · “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
10.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал · Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан |
15.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
-
Улстөр нийгэм2020/11/20
Энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын 1400 албан хаагч ажиллаж байна
-
Цаг үе2020/06/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2025/04/17
УИХ: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера...
-
Цаг үе2023/12/13
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн