Цаг үе
Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна
Засгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга А/246 дугаар захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай штабын баг зарим томоохон зах, худалдааны төвд ажиллалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн "Баянзүрх-2" зах нь 150 түрээслэгчтэй. Үүнээс өнөөдөр 60 түрээслэгч буюу 45 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Хүний бөөгнөрөл багатай, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг узелээр зарлан мэдээлж, үүдэнд иргэдийн халуун үзэж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас QR бүртгэлээ улам сайжруулж ажиллах зөвлөмж өглөө.
Мөн "Баялаг-Ундраа" зах нь 660 түрээслэгчтэй. Үүнээс 300 түрээслэгч буюу 45 хувиар, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн "Нарантуул" захын барааны хэсэг нь 488 түрээслэгчтэйгээс 220 нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байлаа. Захын захиргаа лангуунуудыг сэлгэж ажиллуулах зарчмаар 14 хоногийн хуваарь гаргажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах байдлаар зөвлөмж өгч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллах чиглэл өгч ажиллаж байна.
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Шударга мэдээ2025/02/04
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
-
Цаг үе2023/01/27
“Эртэч өглөө” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
-
Цаг үе2024/10/07
Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ
-
Улстөр нийгэм2024/10/17
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзав
